"Эрл" хар салхи АНУ-ын зүүн эрэгт аюултай нөхцөл байдал үүсгэх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

"Эрл" хар салхи АНУ-ын зүүн эрэгт аюултай нөхцөл байдал үүсгэх магадлалтай

"Эрл" хар салхи АНУ-ын зүүн эрэгт аюултай нөхцөл байдал үүсгэх магадлалтай

Бермудын зүг эргэлдэж буй Эрл хар салхи энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын зүүн эрэгт аюул учруулах төлөвтэй байна гэж цаг уурчид мэдэгдэв.  Атлантын далайд 2022 онд тохиолдсон хамгийн том хар салхины  хоёр дахь нь болох Эрл Лхагва гаригийн шөнө хамгийн ихдээ 100 миль/цаг буюу 62 км/цагийн хүчтэй салхитай байв. Энэ  нь хоёрдугаар зэрэглэлийн шуурганы хэмжээг илтгэжээ. Эрл  цаашид ч хүчтэй болж, 111-129 миль/цаг хурдтай салхитай, аймшигт хохирол учруулж болзошгүй гуравдугаар зэрэглэлийн "том хар салхи" болно гэж таамаглаж байна.

Хэрэв Эрлийн нүүдэл  одоогийн таамаглаж байснаас баруун тийш шилжих  бол өнөө орой  Бермуд арал дээр  хүчтэй хар салхи шуурч болзошгүй гэж Майамид төвтэй цаг уурчид мэдэгдэв. Хойд Атлантын далайн баруун хэсэгт орших Их Британийн хилийн чанад дахь өөрийгөө удирдах Бермуд нь хар салхины харуулыг гаргаж, аюулгүй байдлын арга хэмжээ аваад байна. Арлын Үндэсний аюулгүй байдлын сайд Майкл Уикс сэтгүүлчдэд төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагууд үргэлжлүүлэн ажиллах болно гэж мэдэгдсэн ч оршин суугчдыг шуурганы нөхцөлд бэлдэхийг анхааруулав.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж