Хойд Солонгос: Улс байгуулагдсаны өдрийг тэмдэглэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос: Улс байгуулагдсаны өдрийг тэмдэглэнэ гэв

Хойд Солонгос: Улс байгуулагдсаны өдрийг тэмдэглэнэ гэв

Хойд Солонгос улс байгуулагдсаны 74 жилийн ойг ирэх Баасан гаригт  тэмдэглэхээр бэлтгэж байгаа бололтой.

Улс байгуулагдахад тус тусын салбарт томоохон хувь нэмэр оруулсан хүмүүс Пхеньянд цугларч байна гэж Солонгосын төрийн мэдлийн төв телевиз мэдээлэв.  Мөн Хойд Солонгосын  далбаагаар чимэглэсэн хувцас их хэмжээгээр үйлдвэрлэсэн гэж нэмж мэдээллээ.

Өнгөрсөн жил улс байгуулагдсаны өдөр удирдагч Ким Жон Ун нийслэлийн нэг талбайд хагас цэрэгжүүлсэн болон олон нийтийн аюулгүй байдлын хүчний жагсаалыг үзэж байсан юм. Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалах яам Пүрэв гаригт Хойд Солонгос улс байгуулагдсаны ойг тэмдэглэх олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж магадгүй гэж мэдэгджээ.  Яамнаас нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буй гэнэ.

Хойд Солонгос өнгөрсөн сард коронавирусийг давснаа зарласан. Гэвч  олон улсын хориг арга хэмжээ болон халдварын эсрэг хил гаалиа хаасны үр дагавар нь тус улсын  эдийн засагт хүндрэл учруулж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Хойд Солонгос үндэстний эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд үүсгэн байгуулагдсаны баярыг энэ жил сүржин тэмдэглэх бололтой.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж