Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэх төрийн байгууллагуудтай хамтран “Зөв эрчүүд” ТББ-ын санаачилагаар өнөөдөр /2022.09.09/ “Өсвөр насны хөвгүүдэд тулгарч буй асуудал” сэдвийн дор нийслэлийн ЕБС-ийн сурагчидтай хэлэлцүүлэг хийж, “BOYS COUNSIL OF CAPITAL” буюу Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийг байгууллаа.
Нийслэлийн хөвгүүдийн зөвлөлийн үүсгэн байгуулагч Н.Булгантамир:
-Энэхүү зөвлөлийг байгуулах хэрэгцээ шаардлагын хувьд бид хоёр жилийн хугацаанд тодорхой хэмжээний судалгаа явуулан үр дүнг нэгтгэсэн. Жилээлбэл, эрэгтэй, эмэгтэй сурагчдын амиа хорлох бодол буюу сэдлийн тоо маш их зөрүүтэй байсан. Мөн нийслэлийн хэмжээнд охид руу чиглэсэн арга хэмжээ 57 болсон байхад хөвгүүд рүү чиглэсэн хоёр арга хэмжээ болсон гэх мэт судалгаа гарсан. Үүнээс гадна бид өдөр тутамд жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролоцоо гэж байнга ярьдаг мөртлөө яагаад хөвгүүдийн оролцоо гэж ярьж болохгүй гэж хөвгүүдийн нийгмийн оролцоог илүү их нэмэгдүүлэх байгууллага байж болохгүй гэсэн үүднээс энэхүү зөвлөлийг байгуулж байгаа юм. Цаашид манай үйл ажиллагаа нэгдсэн бодлоготой явахаар төлөвлөж байна. Жилээлбэл, зөв хөвгүүн гэж ямар байдаг эрүүл хөвгүүн гэж ямар байдаг гэдэгийг багшаар нь биш, хэн нэгэн 30 гарсан хүнээр биш, хөвгүүд өөрөө өөрсдөдөө нөлөөлөх нь илүү зөв арга гэж харж байгаа учраас энэ чиглэлээр хийхээр олон ажил төлөвлөсөн.
М.Ариунболд
Холбоотой мэдээ