"Фантастик" продакшныхан хариуцлага алдсандаа уучлал хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

"Фантастик" продакшныхан хариуцлага алдсандаа уучлал хүсэв

"Фантастик" продакшныхан хариуцлага алдсандаа уучлал хүсэв

“Фантастик" продакшны уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа "Корпорэйт конвеншн центр"-т өнөөдөр /2022.09.09/ 17.00 цагт болно. Мөн кино театруудад давхар нээлтээ хийх байсан боловч техникийн шалтгааны улмаас түр хойшлогджээ. "Тэнгис" кино театрын зүгээс уран сайхны киноны нээлтийг нэг хоногоор хойшлуулсан бол "Өргөө" кино театраас тус продакшны уран бүтээлийг гаргах боломжгүй болсон тухай мэдэгдэл гаргаад байна.

Энэ тухайгаа “Фантастик" продакшны уран бүтээлчид тайлбарлахдаа "Манай кинонд уржигдар алдаа гарсан учраас энэ алдаагаа засахаар дахин монтаж хийж, кино театруудад хүлээлгэн өгч амжсангүй. Тиймээс өнөөдөр кино театруудад тасалбар захиалсан бүх кино театрын хамт олон, үзэгчдээсээ хүлцэл өчье. Энэ бол бидний алдаа. Дэлгэцийн шинэ уран бүтээл маань маргааш өглөөнөөс /2022.09.10/ кино театруудад гарч эхэлнэ" гэсэн юм.

Жүжигчин Б.Тамир өмнө нь мэдээлэл хийхдээ "Манай продакшны 15 дахь уран бүтээл "Зура: Цурам ажиллагаа-2" уран сайхны кино хоёр хоногийн дараа бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийнэ гэснийг зарим нь буруу ташаа ойлгосон юм шиг байна. Мэдээж бизнесийн байгууллагууд хоорондоо учраа олох ёстой. Хувь байгууллага учраас өөрсдийн сонголтоор хамтран ажилладаг болохоос хүчээр тулгадаг асуудал байхгүй гэж бодож байна. Хоёр талаасаа тохиролцож, биднийг дэмжиж ажиллахаар болсонд баяртай байна. Уран бүтээлчид сайн уран бүтээл хийхийн тулд маш их зардал гаргаж, эрсдэл үүрдэг. Үүнийг маань кино театрууд дэмжин ажиллаж байгаад баяртай байна.
"Өргөө" кино театрын гаргасан гэрээний саналтай бид санал нийлээгүй. Бид өөрсдийн саналаа өгч, тохиролцож ажиллахаар боллоо. Хоёулаа бизнесийн байгууллага учраас үйл ажиллагаагаа явуулахыг бодно шүү дээ. Энэ гэрээний хувилбараар бусад уран бүтээлчид цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Кино театрын зүгээс гэрээн дээр давамгай эрх эдэлсэн асуудал гарсан. Бид болохгүй гэвэл өөрсдөө зориглож, "Өргөө" гэдэг кино театраар киногоо гаргахгүй байхыг шийдвэр гаргаад байсан. Гэвч бид тохиролцоод, цаашдаа Монголын кино урлагийнхан энэ жишгээр гэрээ хийнэ гэдэгт маш их баяртай байна.  Хотод гэхэд нийт үйл ажиллагаа явуулдаг 14 кино театраас долоо нь "Өргөө" кино театрын салбарууд. Энэ давуу талаараа монополь байх гэрээг хийдэг байсныг бид харилцан зөвшилцөж, тохиролцсон. Өнөөдөр л энэ хурлын өмнөхөн бид тохиролцсон. Хуульдаа кино театр, уран бүтээлчид 50, 50 хувь байх ёстой.
Гэтэл бодит байдал дээр 56.8 хувь болон "Сод монгол" компанийн бензиний 10 хувийн хөнгөлөлт өгдөг. Уран бүтээлчид кино хөгжлийн сангийн хоёр хувь гээд нийтдээ 68 бараг 70 хувь нэмээд улсын татвар төлнө. Ингэхээр уран бүтээлчдэд маш хүндрэлтэй байсан. Харин өнөөдрөөс бүх кино урлагийн уран бүтээлчид энэ шинэчилсэн гэрээний нөхцөлөөр хамтран ажиллана. Бусад кино театруудын хувьд 50, 50 хувиар хамтран ажилладаг.
Анх "Өргөө" кино театрынхан IMAX дэлгэцийг оруулж ирж, Канадаас лицензээр түрээсэлдэг учраас 56 хувь гэж нэмж байсан. Үүнийг нь уран бүтээлчид ойлгож, дэмжсэн. Яваандаа бүх салбарууд нь 56  хувь болсон учраас бид гэрээндээ өөрчлөлт оруулах саналыг тавьсан. Бидний гурав дахь үе эхэлж байна" гэдгийг хэлж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж