Украин: Харьков мужийн Балаклияад бүрэн хяналтаа тогтоов

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Украин: Харьков мужийн Балаклияад бүрэн хяналтаа тогтоов

Украин: Харьков мужийн Балаклияад бүрэн хяналтаа тогтоов

Украины арми Харьков мужаас зүүн өмнө зүгт 56 км зайд орших Балаклия хот руу сөрөг довтолгоо хийсэн тухай өчигдөр орой /2022.09.08/ Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлжээ. Тус улс нутгийн зүүн хойд хэсэг рүү хэд хэдэн сөрөг довтолгоог эрчимтэй хийгээд байна.

Тэгвэл ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр телеграмдаа Балаклияагийн довтолгоо амжилттай болсон талаар бичжээ. Украинчууд Балаклия хотод хяналтаа бүрэн тогтоов. Байлдааны халуун цэг дээрээс нэгэн цэргийн илгээсэн бичлэгийг Зеленский телеграмдаа нийтэлсэн.

Тус бичлэг дээр “Хүндэт ерөнхийлөгч өө, хүндэт ерөнхий командлагч аа. Харьков мужийн Балаклия хотыг бид бүрэн хяналтдаа авлаа. Даалгавар биелэв. Оросын эзлэн түрэмгийлэгч цэргүүд ухарлаа.  Өнөөдөр бол есдүгээр сарын 8. 16:00 цаг болж байна” гэжээ. Цэрэг Оросын тугийг хөл доороо гишгэж, ардаа Украины тугийг намируулсан байв.

“Бүх зүйл байрандаа орж байна. Украины туг Украины тэнгэрт Украины хотод намирлаа. Баярлалаа. Та бүхнээр бахархаж байна. Ялалт өөд урагшаа” гэж Зеленский хэллээ.

Балаклия хот нь зургаан сарын турш оросуудад эзлэгдээд байсан юм. Өөр хэд хэдэн сууринг украинчууд эргүүлэн авсан гэх боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. “Цэргийн стратегийн давуу байдлаа хадгалахын тулд тугаа мандуулсан хотуудыг одоохондоо нэрлэхгүй” гэж Зеленский хэлжээ.

Эх сурвалж: CNBC, UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж