Нийслэлийн хэмжээнд түлшний хэрэгцээг бүрэн хангана гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд түлшний хэрэгцээг бүрэн хангана гэв

Нийслэлийн хэмжээнд түлшний хэрэгцээг бүрэн хангана гэв

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хүйтний улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрдүүлэх үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар "Таван Толгой түлш” ХХК нь хотын өвлийн хэрэгцээнд 99,348 тонн сайжруулсан шахмал түлш, 210 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна. Чиглэл өгсөн хугацаанд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлын явц ямар байгаа талаар “Таван Толгой түлш" ХХК-аас тодруулахад “Түлшний нөөц одоогийн байдлаар 100 мянган тонн байна. Засгийн газраас түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх чиглэлийг өгсөн. Гэвч агуулахын хүрэлцээ Улаанбаатар хотын хэмжээнд муу байна. Тиймээс 200 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх боломж одоогийн байдлаар алга. Сайжруулсан шахмал түлш монгол улсын стандартыг бүрэн хангасан. Баруун болон зүүн бүсийн үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа учраас нийслэлийн хэмжээнд түлшний хэрэгцээг бүрэн хангаж чадна” гэлээ.

Есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ өртөг 3875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв.

Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тус 7691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээлсэн.

Б.Ундрам

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж