Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг нээлээ

Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг нээлээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын нээлт өнөөдөр болж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК ажилласан юм. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Уул уурхайн сайд зэрэг албаны хүмүүс оролцож байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал "Сайхан өдөр байна. Нийт Монголын ард түмэнд баяр хүргэе. Энэ бүтээн байгуулалтад оролцсон монгол залуусаараа бахархаж байна. 2018, 2019 онд судалгаануудыг нэгтгэж, цэгцэлсэн. Засгийн газар долоодугаар сард хамгийн гол шийдвэрээ гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдсэн. Ингээд бид гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл”-ийг сонгосон. 12 дугаар сард бэлтгэл ажлын гэрээгээ зураад ажилдаа орсон. Энэхүү төслийг 28 сарын дотор дуусгана гэж байсан. Яг энэ хугацаандаа дуусгалаа. Өнөөдрийн түүхэн үйл явдал болж байгаад маш баяртай байна. Хамт олноороо бахархаж байна. Энэ замыг монголчууд 100 жил ашиглана. Цаашид төмөр замын тээврээ аюулгүй хийхэд төвлөрч ажиллана. Монголд төмөр замаа бариад ашиглаж байгаа анхны компани болж байна. Манай төсөл дээр байгаа 270 км эрчим хүчний систем Монгол Улсын эрчим хүчний системд хувь нэмрээ оруулна. 17 дэд станц байгуулсан. Мөн дохиолол холбооны иж бүрэн систем хийсэн. 540 км шилэн кабел хийсэн. Бүтээн байгуулалт зургаан том багц ажилд хуваагдаж байсан. Энэ ажлууд ерөнхийдөө дуусаж байна. Төмөр замын аюулгүй байдал талын ажлууд бүгд дууссан. Өчигдөр Улсын комисс дахин ирж ажиллаад ачаатай талдаа 80 км буюу төслийн хурд авах боломжтой гэсэн дүгнэлт өгсөн. Ачаатай галт тэрэг Гашуунсухайтад хүрэхдээ 80 км цагийн хурдтай, буцахдаа 100 км цагийн хурд авч болно гэсэн дүгнэлт авсан. Төмөр зам хоёр өртөө хооронд байгуулагдсан. Өртөөнөөс цаашаа уурхайн ачилтын байгууламж бий.

1956 онд Хятад руу өргөн цариг гараад, 1990 онд нарийн цариг Замын үүдээр орж ирсэн. Энэ бол урд хөрштэй хоёр дахь төмөр замаар нэвтэрч байгаа хилийн цэг. Шинээр баригдсан төмөр зам тээвэрлэлтээ жигдрүүлэх ажил хийнэ. Мөн сургууль, цэцэрлэг, ажиллаж амьдрах асуудал байна. Мөн уулзваргүй зам анх удаа арчилж үзэх гэж байна. Ачаа тээрийг жигдрүүлэх зэрэг ажлууд бий. Бүгд уялдаатай явж буй.

Технологийн хувьд гайхамшигтай бүтээн байгуулалт. Таван хилийн боомтоор нүүрсийг гаргаж байна. Бид жилдээ 30 сая тонныг гаргах тухай ярьж байна. Үүнийг дагасан ложистикийн асууудлыг шийдэж өгөх ёстой. Ачиж чадахгүй бол зам байгаад яах юм. Ашиглалт чухал. Зүгшрүүлэлтийн жигдрүүлэх хугацаа гэж бий. Манай компани 29 жилийн төлөвлөгөө гаргасан. 20-26 он хүртэл 10 сая тонныг тээвэрлэхэд чиглүүлнэ. Аажмаар ахиулна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж