Э.Цэндбаатар, З.Шинэчагтгын 600 саяын бооцоотой тулаан өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар, З.Шинэчагтгын 600 саяын бооцоотой тулаан өнөөдөр болно

Э.Цэндбаатар, З.Шинэчагтгын 600 саяын бооцоотой тулаан өнөөдөр болно

Мэргэжлийн бокст хүч үзсэн ч удалгүй сонирхогчийн бокстоо эргэн ирсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар холимог тулааны тамирчин З.Шинэчагтага нар өнөөдөр /2022.09.09/ бооцоот тулаантай. Монгол Бөхийн Өргөөнд 19:00 цагаас эхлэх 600 сая төгрөгийн бооцоотой тулаан хийх З.Шинэчагтага, Х.Цэндбаатар нар өчигдөр жингээ үзэж, тулаанд бэлэн гэдгээ мэдэгдсэн.

МУГТ Х.Цэндбаатар болон Холимог тулаанч З.Шинэчагтага нар хоёр талаас тус тус 300 сая төгрөгөөр бооцоо тавин 70 кг-ийн жинд мэргэжлийн боксоор тулалдана.

Бооцооны мөнгөний тодорхой хувийг аль аль нь ялсан ч сайн үйлсэд зориулна гэдгээ мэдэгдээд байна.

Х.Цэндбаатар:

-Өнөөдөр болох тэмцээний шүүгч нарыг өөрсдөө сонгосон учир шүүлтийн хувьд ямар ч асуудалгүй гэж бодож байна. Хэрвээ хожих юм бол бооцооны мөнгөөр тодорхой хэмжээний сайн үйлсийн аянд зориулна. Шинээ ялсан ч, ялагдсан ч дараа нь намайг тулаанд дуудах боломж бий.

Миний хувьд ялсан ч ялагдсан ч карьерт минь нөлөөлөхгүй.

З.Шинэчагтага:

-Цэндээ мэргэжлийн боксоор сүүлийн хоёр жил нэг ч ялагдаагүй бэлтгэлийн форм сайн байгаа. Миний хувьд, холимог тулаан, мэргэжлийн боксоор сүүлийн нэг жил ямар ч тулаан хийгээгүй. Гэхдээ бэлтгэл сайн хангагдсан учир тийм ч цочроод байх зүйлгүй.

Хэрвээ холимог тулаанаар түүнийг дуудах юм бол зөвшөөрнө гэж хэлсэн.

Тэр үгэндээ хүрээд зөвшөөрөөрэй гэж хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж