Эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний бага хурал болно

Буддын гүн ухаан их бага таван ухаанд нэвт мэргэшсэн хүний гэвш гэдэг.  Цахар гэвш Лувсанчүлтэм  одон  орон зурхай, яруу найраг, урлахуйн ухаан гээд бүхий л салбарт судалгаа шинжилгээ  хийсэн билээ. Тиймээс Цахар гэвшийг судалгааны гол сурвалж болгосон олон эрдэмтэд байдаг.  Тэдний нэг Академич Д.Цэрэнсодном гуай түүний 270 насны ойг тохиолдуулан  намтрыг  нь төвд, санскрит бичвэрээс сийрүүлж шинэ үеийнхэн уншихад бэлэн болгосон байна.  Мөн  мэлмий гийснийх нь 270 жилийн ойн босгон дээр эрдэмтэн судлаачид хуран чуулж эрдэм шинжилгээний бага хурал хийхээр болжээ.  Хуралд лам, судлаачид оролцохоос гадна монголч эрдэмтэд ч хойд урьд хөршөөс ирж сонирхолтой илтгэл тавих аж.   Эрдэм шинжилгээний хурал нөгөөдөр Номун гэрэл төвд болох юм.

Б.Цолмон
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж