Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2022.09.09-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 75 хувьтай хангагдаад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Үндсэн болон туслах тоноглолын их засвар 77 хувь, хөрөнгө оруулалт 72 хувь, техник зохион байгуулалтын ажлыг 69 хувьтай гүйцэтгэжээ. Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 60 гаруй хувьтай байна.
2022-2023 оны өвлийн их ачааллыг давахад нэн шаардлагатай бараа материал, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх, импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт үүссэн валютын ханшийн зөрүүг ирэх оны төсөвт суулгаж өгөх зэрэг яаралтай шийдвэрлүүлэх асуудлууд тус салбарт байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнэ өртөг, ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлыг нөхөх, дулааны цахилгааны станцуудад техникийн тоног төхөрөөмжийн шинэчлэл хийх, өргөтгөх, цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгааг ч салбарын сайд хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж