Монголын хүннү рок "The Hu" хамтлагийн шинэ цомгийн постер Германы метроны буудлыг чимжээ. Тэдний хоёр дахь цомог есдүгээр сарын 2-ноос худалдаанд гарсан. Шинэ цомог "Rumble of Thunder" нэртэй бөгөөд "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх", "Бие биелгээ" гэх мэт нийт 13 дуутай.
Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.
Тодруулбал, хамтлагийн тоглолт Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж.
Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард "Coachella" хөгжмийн наадамд оролцсон.
"The Hu" хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан юм. Хамтлагийн гаргасан дуу бүхэн "Youtube"-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.
Холбоотой мэдээ