Хатан хаан II Элизабетын бие муудав

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Хатан хаан II Элизабетын бие муудав

Хатан хаан II Элизабетын бие муудав

Хатан хаан II Элизабетын эмч нар эрхэм дээдсийн эрүүл мэндэд санаа зовж буйгаа өнөөдөр /2022.09.08/ мэдэгдсэн. Түүнийг эмчийн хяналтад байх шаардлагатайг зөвлөжээ. Тиймээс хунтайж Чарльз, Камилла, хунтайж Уильям нар түүний хажууд байхаар Балморал шилтгээн рүү явж байгааг "Fox news" хуудас мэдээллээ. Ханхүү Харри болон түүний эхнэр Меган нар ч Балморалыг зорьсон гэв.

Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасс эрхэм дээдсийн эрүүл мэндийн талаар өнөөдөр жиргэсэн. "Үдийн цайны цагаар Букингемийн ордноос гаргасан мэдэгдэлд улс орон даяараа түгшиж байна. Би болон манай нэгдсэн вант улс даяарх бүх хүн эрхэмсэг хатан хаан, түүний гэр бүлийнхэнтэй хамт байна" гэж жиргэжээ.

Балморал шилтгээнд хатан хаан сүүлийн үед суурин байна. Угтаа жил бүр амралтаараа Балморалд очдог боловч энэ жил өвдсөнөөсөө хойш байнга тэндээ байх болжээ. Хатан хаан өдгөө 96 настай.

Хатан хаан Лхагва гаригт засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзах ёстой байсан боловч хойшлуулаад байсан. Ийн уулзалтаа хойшлуулсны дараа түүний эрүүл мэндийн талаарх мэдэгдэл гарчээ. Мягмар гаригийн хувьд хатан хаан шинэ ерөнхий сайдыг томилох ёслолд бүтэн өдрийг зарцуулсан юм. Урт өдрийн дараа эмч түүнд тайван байж, амрахыг зөвлөөд байжээ.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж