Цэнэглэгчээ хайрцагт нь хийх хүртэл Бразил iPhone зарахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Цэнэглэгчээ хайрцагт нь хийх хүртэл Бразил iPhone зарахыг хориглов

Цэнэглэгчээ хайрцагт нь хийх хүртэл Бразил iPhone зарахыг хориглов

Бразилийн Хууль зүйн яам “Apple”  компани цэнэглэгчээ хайрцагт нь буцааж хийж эхлэх хүртэл тус улсад “iPhone” утас худалдахыг хоригложээ. Тус хэлтэс өчигдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр “iPhone 12” гарснаас хойш, ухаалаг гар утсаа цэнэглэгчгүйгээр зарсан технологийн компанид торгуулийн арга хэмжээ авахтай зэрэгцэн дээрх тушаал гаргасан байна.

“Apple” өнөөдөр “iPhone 14”-ийг худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа ч Хууль зүй, олон нийтийн аюулгүй байдлын яам (MJSP) утсыг  цэнэглэгчгүйгээр зарах нь "бүрэн бус бүтээгдэхүүн" борлуулсантай адил гэж үзэж байна. Хууль зүй, олон нийтийн аюулгүй байдлын яам (MJSP) мөн үйлдвэрлэгч "Apple Computer Brasil"  компанид 12,275,500 R доллар (2 сая фунт стерлинг/2,3 сая доллар)-аар торгууль ногдуулж, "iPhone12" загварын гар утасны "Anatel"-д бүртгэлийг цуцлахыг тушаажээ.

Эх сурвалж: LadBible

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ЗөвЗөв
11
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж