"Сайн нүүрсээ өндөр үнээр, чанар багатайг нь хямд худалдана"

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

"Сайн нүүрсээ өндөр үнээр, чанар багатайг нь хямд худалдана"

"Сайн нүүрсээ өндөр үнээр, чанар багатайг нь хямд худалдана"

Нүүрсний стандарт, АМНАТ-тай холбоотой маргаан сүүлийн нэг жил үргэлжилсэн. Нийт 11 төрөл байсан стандартыг олон улсын жишгээр 29 болгосноор илүү бодит үнэ тогтоно. Өөрөөр хэлбэл, сайн нүүрсээ өндөр үнээр, чанар багатайг нь хямд худалдахаар болсон нь уул уурхайн салбарт гарсан нэг дэвшил болохыг “Coal Mongolia-2022” чуулга уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал онцлов.

Тэрбээр УУХҮЯ-наас нүүрсний ангиллыг олшруулснаар нүүрсний экспортын жишиг үнийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бизнесийн бодит нөхцөлд нийцэж, санхүүгийн дарамтад орохгүй байх, Монгол Улсын экспортын нүүрсний нэр төрөл олширч, төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ өсөх олон талын ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.

О.Батнайрамдал “Өмнө нь эрчим хүчний нүүрсэнд маш өндөр АМНАТ ногдуулдаг байсан тул энэ төрлийн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь бага байв. Стандартаа нэмснээр эрчим хүчний нүүрс худалдах боломжтой. Урд хөршид коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний эрэлт ч бий. Эрчим хүчний нүүрсээ 75 ангилсан Индонези улс БНХАУ-д жил бүр 200-300 сая тонн нүүрс нийлүүлдэг, эрчим хүчний томоохон ханган нийлүүлэгч юм” гэв.

Манай улсын нүүрсний экспорт оны сүүлээр 18 сая тоннд буюу төсвийн тодотголоор баталсан хэмжээндээ хүрэх нь. Есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 14.9 сая тонн нүүрс экспортолж, гүйцэтгэл 82 хувьтай байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж