Шинэчилсэн бүртгэл 40 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэл 40 хувьтай байна

Хүн, амын шинэчилсэн бүртгэл орон даяар үргэлжилж байна. Энэ ажил нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны хэмжээнд хэдэн хувьд хүрсэн талаар тус хорооны Нийгмийн ажилтнаас лавлахад 40 хувьтай яваа гэлээ. Хорооны иргэд энэ эрчээр бүртгүүлээд байвал ирэх аравдугаар сарын 1-н гэхэд бүх иргэнээ шинэчилсэн бүртгэлд хамруулж чадна гэж хэлж байна. Тус хороо нийтдээ 8305 иргэнтэй бөгөөд хөдөөнөөс шилжин ирэгсэд, ахмад настнууд олонтой гэнэ.

Хэрвээ та ажлын өдөрт амжиж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж чадахгүй байгаа бол бямба гаригт 10.00-18.00 цагийн хооронд хороондоо очиж бүртгүүлэх боломжтой юм байна. Хүн амын шинэчилсэн бүртгэлд хамрагдах насанд хүрэгчид иргэний үнэмлэхээс гадна төрсний гэрчилгээтэй очих ёстойг сануулъя.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж