Х.Цэндбаатар, З.Шинэчагтага нар жиндээ амжилттай орлоо

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Х.Цэндбаатар, З.Шинэчагтага нар жиндээ амжилттай орлоо

Х.Цэндбаатар, З.Шинэчагтага нар жиндээ амжилттай орлоо

Монгол Бөхийн Өргөөнд 600 сая төгрөгийн бооцоотой тулаан хийх З.Шинэчагтага, Х.Цэндбаатар нар өнөөдөр /2022.09.08/жингээ үзэж байна. МУГТ Х.Цэндбаатар болон Холимог тулаанч З.Шинэчагтага нар хоёр талаас тус тус 300 сая төгрөгөөр бооцоо тавин 70кг- ийн жинд мэргэжлийн боксоор 2022 оны ссдүгээр сарын 9-нд  бөхийн өргөөнд тулалдахаар болсон.  Өнөөдөр хоёр тамирчин албан ёсоор жингээ үзэж байна.

Х.Цэндбаатар:

-Маргааш болох тэмцээний шүүгч нарыг өөрсдөө сонгосон учир шүүлтийн хувьд ямар ч асуудалгүй гэж бодож байна. Хэрвээ хожих юм бол бооцооны мөнгөөр тодорхой хэмжээний сайн үйлсийн аянд зориулна. Шинээ ялсан ч ялагдсан ч дараа нь намайг тулаанд дуудаж боломж байгаа. Миний хувьд ялсан ч ялагдсан ч карьерт минь нөлөөлөхгүй.

З.Шинэчагтага:

-Цэндээ мэргэжлийн боксоор сүүлийн хоёр жил нэг ч ялагдаагүй бэлтгэлийн форм сайн байгаа миний хувьд Холимог тулаан, Мэргэжлийн боксоор сүүлийн нэг жил ямар ч тулаан хийгээгүй байгаа гэхдээ бэлтгэл сайн хангагдсан байгаа учир тийм ч цочроод байх зүйл байхгүй. Хэрвээ холимог тулаанаар түүнийг дуудах юм бол зөвшөөрнө гэж хэлж байна лээ тэр үгэндээ хүрээд зөвшөөрөөрэй гэж хүсэж байна.

 

Б.АРИУНБОЛД 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж