Цэцэрлэгийн энэ удаагийн бүртгэлээр системд алдаа гарахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн энэ удаагийн бүртгэлээр системд алдаа гарахгүй гэв

Цэцэрлэгийн энэ удаагийн бүртгэлээр системд алдаа гарахгүй гэв

Цэцэрлэгийн насны олон хүүхэд хаяг болоод өөр цэцэрлэгт хуваарилагдсан асуудлаас болж цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Боловсролын яамнаас энэ асуудалд хариу тайлбар өгөхдөө он дуустал цоожтой хаалганы цаана үлдэж байгаа бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Тиймээс аравдугаар сар хүртэл сар тутамд бүртгэл хийнэ гэсэн юм. Үүний дагуу энэ сарын бүртгэл ирэх Бямба гаригт буюу 10-нд эхэлнэ. Харин энэ удаагийн бүртгэлээр системд гарч байсан зарим алдаа дахин давтагдахгүй болохыг салбар яамнаас мэдээллээ.

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.НЯМ-ОЧИР:

-Цэцэрлэгийн бүртгэл амжилттай зохион байгуулагдаж байгаа ч энэ жил хүсэлт хүлээн авах ажлыг анх удаа цахимаар зохион байгуулж буй учраас системийн алдаа гарсан тохиолдол бий. Тухайлбал, нэг айлын 2-3 хүүхэд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан. Нийт 4992 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 10 гаруй хувь нь өөр цэцэрлэгт хуваарилагдсан. Үүнийг харъяа цэцэрлэг дээр баталгаажуулж, нэг цэцэрлэгт хамруулах ажил зохион байгуулж байна.

Мөн хувийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн төлбөрийн тухайд уян хатан байх зохицуулалт хийж байна.

Хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал нэмж олгож байна. Мэдээж инфляци зэрэг асуудлаас үүдэж төлбөр нэмсэн цэцэрлэгүүд бий. Магадгүй хувийн цэцэрлэгт хамрагдаад, зөрүү төлөх боломжгүй хүмүүсийн тухайд бусад хувилбаруудад хамруулна. Ирэх саруудад ч цэцэрлэгийн байрны хүртээмжийг нэмэхээр төлөвлөж байна.

СИСТЕМИЙН ГАЦАЛТ ҮҮСВЭЛ ХҮСЭЛТИЙГ ДАХИН ИЛГЭЭЖ БОЛНО

Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр нийслэлд цэцэрлэгийн насны 150 мянган хүүхэд байгаагаас 113 мянган хүүхэд наймдугаар сард хийсэн бүртгэлд хамрагдсан. Ингэхдээ үлдсэн хүүхдүүдийн хүсэлтийг дахин энэ сарын 10-24-ний хооронд E-Mongolia системээр хүлээн авна. Энэхүү бүртгэлд цэцэрлэгт бүртгүүлэхэд хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан гэх мэт тохиолдолд дахин бүртгэл хийлгэж асуудлаа шийдүүлэх боломжтой аж.

Цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэлтэй холбоотой системийн гацалт болон бусад асуудлаар БШУЯ, E-Mongolia цахим хаягаас мэдээлэл авах боломжтой.

Боловсролын яамнаас гаргасан статистикаар өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн барилгын хүчин чадал 140 мянга 904 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Объектын тухайд:

  • 124 мянга 244 үндсэн барилга
  • 14 мянга 133 түрээсийн байр
  • 2527 байгууллагын цэцэрлэг байгаа юм.

Нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн статистикаас харвал дүүрэг бүрд ачаалал харилцан адилгүй. Тухайлбал,

  • Баянзүрх дүүрэг 35100
  • Сонгинохайрхан дүүрэг 31718
  • Баянгол дүүрэг 21447
  • Хан-Уул дүүрэг 20891
  • Чингэлтэй дүүрэг 13345
  • Сүхбаатар дүүрэг 12316
  • Налайх дүүрэг 3472
  • Багануур дүүрэг 2340
  • Багахангай дүүрэгт 275 хүүхэд цэцэрлэгт тус тус хамрагдаж байна.

Зарим хороонд хэт өндөр ачаалал үүссэн нь асуудал гарсан ч ачааллыг бууруулах бүхий ажлуудыг хийж байгаагаа БШУЯ онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж