ОХУ-аас өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украинд дайн өдүүлсэн. Үүнээс хойш хоёр талаас тодорхой тооны цэрэг амь үрэгдэж, эдийн засгийн асар их хохирлыг Украин улс амсч буй. Тэгвэл Путин дайнд юу ч алдаагүй гэж мэлзжээ. Тодруулбал, тэрбээр "Бид юу ч алдаагүй гэдэгт би итгэлтэй байна. Цаашид ч алдахгүй. Гол зорилго бол тусгаар тогтнолоо бэхжүүлэх. Одоо болж буй зүйл бол зайлшгүй. Энэ нь зөвхөн бидэнд ашиг тустай гэдэгт би итгэж байна. Учир нь биднийг урагшлахад саад болж байсан өчүүхэн, түр зуурын бүх зүйл алга болно. Бид хөгжлийн хурдыг олно. Учир нь орчин үеийн хөгжил гагцхүү бүрэн эрхт байдалд тулгуурлах болно" гэж ярьжээ.
Түүний үзэж буйгаар түрэмгий гадаад бодлого, эдийн засгийн хор хохирол дагуулсан дайнаар Украиныг бүрэн эзэлсний дараа Орос улс хүчирхэгжих гэнэ.
Нөгөө талд Украин улсаас дайны эдийн засгийн хохирол 326 тэрбум ам.долларт хүрснийг мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ