Тяньжинд хуримтлагдсан импортын 9000 шахам чингэлгийг шуурхай татан авах ажлыг УБТЗ богино хугацаанд амжилттай зохион байгуулсан ч Улаанбаатар хотын терминалууд чингэлэг буулгах зай талбайгүй болж ачааллаа дийлэхгүйд хүрснээс импортын чингэлэгтэй олон арван вагон талбай сулрахыг хүлээн өртөөний зам дээр сул зогсоход хүрээд байгаа нь төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа юм. Энэ нь ачаа хүлээн авагч нар ачаагаа хүлээн авахгүй удаж байгаагаас чингэлгийн хуримтлал үүсгэж, хоосон чингэлгийг буцаах ажлыг удаашруулж байгаатай холбоотой юм.
УБТЗ-ын зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран чингэлгийн хуримтлалыг багасгах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Хоосон чингэлгийн хуримтлалыг багасгахын тулд өнгөрч байгаа 7 хоногт 271 хоосон вагоныг ачилтанд тавьж өгч, ачилтыг хийлгүүлжээ.
Есдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотын чингэлгийн терминалуудаас хоосон чингэлэг ачсан 3 галт тэрэг, 216 чингэлгийг Улаанбаатар өртөөнөөс явуулж, импортын ачаатай 3 галт тэрэг, 153 чингэлэг хүлээн авсан байна
Холбоотой мэдээ