Цэцэрлэгүүдэд орчны бохирдлыг хэмжих аппаратыг суурилуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгүүдэд орчны бохирдлыг хэмжих аппаратыг суурилуулж байна

Цэцэрлэгүүдэд орчны бохирдлыг хэмжих аппаратыг суурилуулж байна

НҮБ-ын Хүүхдийн сан манай улсын сургууль, цэцэрлэгүүдэд дотоод орчны агаарын бохирдлын судалгаа хийхэд аюултай түвшинд байгаа нь тогтоогдсон. Судалгааны үр дүнг олон нийт, эрүүл мэнд болон боловсролын салбарын холбогдох байгууллагынханд мэдээлж агаарын чанарыг сайжруулах чиглэлд анхаарахыг зөвлөсөн юм.

Тэгвэл тус олон улсын байгууллагынхан сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдлыг хэмжих аппарат суурилуулахаар болжээ. Эхний ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдэд уг төхөөрөмжийг байрлуулахаар холбогдох албанд мэдээлэл хүргүүлсэн юм. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 17 цэцэрлэгт, Баянзүрх дүүргийн 20 орчим цэцэрлэгт орчны бохирдлыг хэмжих аппарат суурилуулаад байна. Одоогийн байдлаар сургуулиудад тус төхөөрөмж тавигдаагүй байгаа бөгөөд цэцэрлэгүүдэд тус бүр дээр нэг, нэгийг суурилуулсан. Цаашдаа анги бүрд суурилуулах тал дээр ажиллана хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангаас хэллээ.

Ингэхдээ хоёр жилийн өмнөөс тус төхөөрөмжийг туршилтын журмаар сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн аж.

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан нь дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр БОАЖЯ, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллаж байгаа юм байна.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж