Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км засмал зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн.

Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км засмал зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн.

Тус ажлын хүрээнд Гачууртын авто замаас хойшоо 800 метр газарт газар шорооны ажил болон хашлага суурилуулах ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийхэд бэлэн болоод буй юм. Үүнтэй холбогдуулан энэ баасан гараг буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлах гэж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Тус замыг шинээр тавьснаар Шар хадны эцсийн буудлаас Гачуурт чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болохоос гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны авто замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж