Дарсны компани Брэд Питтийг шүүхэд өгөв | News.MN

Дарсны компани Брэд Питтийг шүүхэд өгөв

Дарсны компани Брэд Питтийг шүүхэд өгөв

Дарсны компани Брэд Питтийг шүүхэд өгөв

Холливудын алдартай жүжигчид болох Брэд Питт, Анжелина Жоли нарын шүүхийн маргаан өндрөө авч байна. "E! News" сайтад мэдээлснээр Жолигийн үүсгэн байгуулсан "Nouvel" гэх дарсны компани Брэд Питтээс 250 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд гомдол гаргажээ. Компанийн зүгээс мэдээлэхдээ,  хосууд 2008 онд хамтдаа худалдан авсан  "Chateau Miraval"-ийн 1300 га талбайг Брэд Питт салсныхаа дараа хувьдаа авахаар "кампанит ажил" эхлүүлснээр хохирол учруулсан гэж буруутгажээ. Түүнчлэн тэрбээр компанийн хөрөнгийг үр ашиггүй олон төсөлд зарцуулсан гэж буруутгасан байна. Тухайлбал, нэг сая гаруй ам.доллараар усан сан сэргээн засварлах, дуу бичлэгийн студио дахин ажиллуулахаар компанийн мөнгийг зарцуулсан аж. Мөн "Chateau Miraval"-ийн үнэ цэнтэй хөрөнгүүд, "Miraval" худалдааны тэмдгийг найзынхаа нэр дээр үнэгүй шилжүүлж, "Nouvel" компаниас олоэ сая долларыг халааслах байдлаар эзэмших хувиа нэмэгдүүлэхийг оролдсон гэж буруутгажээ.

Үүнээс гадна Жоли компанийн эзэмших хувиа зарахаар Питтэд олон удаа санал тавьсан ч үл тоосон учир олон улсын шингэн зүйл үйлдвэрлэгч компанид 2021 оны аравдугаар сард худалдсан гэж тус шүүхийн заргад дурджээ. Хэдийгээр Жоли өөрийн эзэмших хувиа Питтэд заавал зарах албаггүй боловч олон сар түүнтэй тохиролцохоор хичээсэн аж. Гэвч өөр компанид хувиа зарсных нь дараа Брэд Питт түүний эсрэг зарга үүсгэсэн.

ЭХ СУРВАЛЖ: E ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-08 46.147.101.102

74134310 ~~~~~ Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-08 124.158.107.35

Зүгээр л сүүлэрчихээд явж байхгүй хохь нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж