Хойд Солонгосын парламент энэ долоо хоногт хуралдаж, тус улсыг “сайхан, соёл иргэншсэн социалист үлгэрийн орон” болгоход чиглэсэн хууль тогтоомжийг батлахаар болсон тухай төрийн хэвлэлүүд Пүрэв гаригт мэдээлжээ. Хойд Солонгосын Ардын дээд ассамблей Лхагва гаригт анхны чуулганаа хийснээр тохижилт, хөдөөгийн хөгжлийн тухай хоёр хууль баталлаа гэж төрийн мэдээллийн агентлаг "KCNA" мэдээлэв.
Энэхүү хоёр хууль нь "Солонгос маягийн хөдөө тосгоныг эрчимтэй хөгжүүлж, улс орноо үзэсгэлэнтэй, соёл иргэншсэн социалист орон болгон хөгжүүлэхийн тулд юм. Тиймээс хөдөө орон нутагт эрс өөрчлөлт хийх, тохижилтын бодлогод чиглэсэн эрх баригч намын хүчин чармайлтыг ахиулж, үлгэрийн орон бий болгоно" гэж "KCNA" агентлагаас дамжуулсан байна.
Чуулганы хуралдаанд оролцоогүй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун "Ковид-19"-ийн хөл хорио, тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хориг арга хэмжээ, байгалийн гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед ард түмний амьжиргааг сайжруулж, хөдөөгийн хөгжлийг ахиулна гэж амласан юм. Гэвч Кимийн эдийн засгийн амлалтуудын ихэнх нь биелэгдээгүй байна гэж ажиглагчид дүгнэсэн. Тусламжийн байгууллагууд Хойд Солонгосын хүнсний хомсдол болон бусад бэрхшээлийг анхааруулж буй энэ үед дээрх хоёр хууль шинэчлэлт авчирна гэх найдлага байхгүй юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ