1,195,780 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

1,195,780 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 150,983,295 төгрөгийн үнийн дүн бүхий 1,195,780 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +14.96%), "Монгол шуудан" ХК (MNP +9.21%) болон "Монос хүнс" ХК (MFC +6.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булигаар" ХК (MBG -15.00%), "Монноос" ХК (MNS -15.00%) болон "Дархан зочид буудал" ХК (DZG -15.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,620 ширхэг нэгж эрхийг 855,579 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 99 ширхэг үнэт цаасыг 9,641,400 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 34552.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,929,948,481,966 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж