Ким Кардашиан хөрөнгө оруулалтын фирм үүсгэн байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан хөрөнгө оруулалтын фирм үүсгэн байгуулав

Ким Кардашиан хөрөнгө оруулалтын фирм үүсгэн байгуулав

Реалити телевизийн од Ким Кардашиан өөрийн хөрөнгө оруулалтын компаниа “Carlyle Group”-ийн  фирмийн хуучин хамтрагчтай хамтран үүсгэн байгуулжээ.

“SKYY Partners” нь хэрэглэгчид болон хэвлэл мэдээллийн бизнест хөрөнгө оруулахад анхаарлаа хандуулах болно гэж Ким твиттер хуудсандаа мэдэгдэв. Ким Кардашиан үүсгэн байгуулагч, хамтран удирдах түншээр ажиллах бол Жей Сэммонс пүүсийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах аж.

Ким Кардашианы ээж Крис Женнер ч мөн тус фирмтэй хамтран ажиллах юм.

"Бид хамтдаа дараагийн үеийн Consumer & Media хувийн өмчийн фирмийг бий болгохын тулд нэмэлт туршлагаа ашиглана" гэж реалити шоуны од твиттертээ бичжээ.

Түүний бизнесийн хамтрагч Сэммонс нь Америкийн олон үндэстний хөрөнгө оруулалтын компани болох "Carlyle Group"-ийн хэрэглэгч, хэвлэл мэдээлэл, жижиглэн худалдааны дэлхийн тэргүүн асан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж