Рио Тинтог АНУ-д шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Рио Тинтог АНУ-д шүүхэд өгчээ

Рио Тинтог АНУ-д шүүхэд өгчээ

“Turquoise Hill Resources”-ийн эзэмшдэг Оюутолгойн уурхайн ажил удааширч, зардал хэтрүүлсэн явдлыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр Рио Тинтог шүүхэд өгөх болжээ. Нийт 134 хуудас бүхий шийдвэр Мягмар гаригт олон нийтэд ил болсон.

Оюутолгойн ордын ажил зургаан сараас хоёр жилээр хоцорч, төсвөө 1.9 тэрбум ам.доллараар хэтрүүлсэн боловч Рио Тинто болон “Turquoise Hill Resources” компаниуд бүх зүйл төлөвлөгөө, төсвийн дагуу явж буй мэтээр хууран мэхэлсэн гэж хамгийн том хувьцаа эзэмшигч “Pentwater capital management”-ээс буруутгажээ. Чикагод төвтэй “Pentwater capital management” нь “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 10 хувийг эзэмшдэг. Тус компани бусад хувьцаа эзэмшигчдийг төлөөлж ийн шүүхэд хандсан.

Хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулалтын бараг дөрөвний гурвыг алдсан гэж үзэж байна. Тиймээс хохирлоо барагдуулахын тулд РиоТинтог шүүхэд өгчээ. Нэхэмжлэгч тал Рио Тинтог ажил саатсан, зардал хэтэрсэн тухай хэдийнэ мэдэж байсан боловч хөрөнгө оруулагчдад мэдэгдэхийн оронд энэ тухай ярьсан хүмүүсийн амыг таглахыг оролдсон гэж үзэж байна.

“Turquoise Hill Resources” компани нь Оюутолгойн 66 хувийг, үлдсэнийг нь Монголын тал эзэмшдэг. Рио Тинто өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын 2.4 тэрбум ам.долларын өрийг чөлөөлсөн.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж