Ди Каприогийн экс охид, бүсгүйчүүдэд зөвлөв

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Ди Каприогийн экс охид, бүсгүйчүүдэд зөвлөв

Ди Каприогийн экс охид, бүсгүйчүүдэд зөвлөв

Жүжигчин Леонардо Ди Каприо дөрвөн жил үерхсэн найз бүсгүй, 25 настай Камила Морронегоос салсан нь түүнийг олны хэл амны бай болгосон. Хүмүүс түүнийг 25-аас дээш настай бүсгүйтэй үерхдэггүйг нь шүүн ярилцацгаах аж.

Тэгвэл 1995-1999 оны хооронд Ди Каприотой үерхсэн, загвар өмсөгч Кристен Занг харилцааныхаа талаар анх удаа хэвлэлд ярьжээ. Тэрбээр "People" сэтгүүлд ярихдаа, "Би түүний адил хувийн амьдралаа нууцлахыг хичээдэг хүн. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт би анх удаа хэдэн зүйлийг хуваалцахаас аргагүйд хүрлээ. Бид намайг 19 настай байхад найзуудаараа дамжуулан танилцсан. Албан ёсоор 21 настайгаасаа бид үерхээд дөрвөн жилийн дараа салсан. Тодруулбал, намайг 25 нас хүрснээс дөрвөн сарын дараа. Үүнээс 20 жилийн дараа Леогийн найз бүсгүйчүүд нь 25 хүрээд түүнд хэтэрхий хөгшдөх болсон гэх агуулгатай нийтлэлүүдийг хараад "алив л дээ" гэж бодсон. Би залуу бүсгүйчүүдэд зөвлөх ёстой мэт санагдсан.

Загвар өмсгөчдийн карьер 21 нас хүрээд дуусдаг гэж хүмүүс надад хэлдэг байсан. Гэхдээ 90-ээд оноос хойш хүмүүс, энэ салбар бага багаар өөрчлөгдөж байгааг харахад баяртай байдаг. 21, 25 настай байсан үеэ эргээд харахад би юу хүсч, хэн байснаа огт мэддэгүй байж. 30 нас хүрч байж би жинхэнэ урам зоригоо олсон. Энэ бол нохойны амин дэм. Би бизнесээ 33 настайдаа эхлүүлсэн. 38 настайдаа амьдралынхаа хайрыг олж, 40-тэйдөө гэрлэсэн. Тиймээс охид, бүсгүйчүүд минь сонс. Амьдрал 25 наснаас хойш илүү дээрддэг. Нүүрэнд чинь үрчлээ үүсэх ч чи илүү өөртөө итгэлтэй, өөрийгөө хайрлаж сурна. Би 25 настайдаа амьдралын зах зухаас л мэдэрч явснаа ойлгосон. Тиймээс охидоо, нас бол зүгээр л тоо. 

ЭХ СУРВАЛЖ: E ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж