О.Энхтуул: 13 жилийн дараа театрын тайзнаа гарах гэж байна | News.MN

О.Энхтуул: 13 жилийн дараа театрын тайзнаа гарах гэж байна

О.Энхтуул: 13 жилийн дараа театрын тайзнаа гарах гэж байна

О.Энхтуул: 13 жилийн дараа театрын тайзнаа гарах гэж байна

"Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс "Хүн" театрт тоглох гэж байна. Энэ талаар өнөөдөр /2022.09.08/ уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.


Найруулагч М.Батболд:

-Намайг анх Москвад Театр урлагийн их сургуулиа төгсөөд эх орондоо ирэхэд Н.Ганхуяг багш маань энэ жүжгийг найруулах саналыг тавьж байсан. Энэ жүжгийг уншаад, бараг дипломоо хамгаалах гэж байсан. Гэсэн ч жүжгийн гол дүр олдохгүй байсан. Гол дүрийн Опалд хэн тоглохыг маш идэвхтэй хайж байгаад сүүлд О.Энхтуул эгчид санал тавьснаар энэ бүтээлийг найруулах том шалтгаан болсон. Энэ жүжгийн өөрийнх нь хэлбэр жүжигчний ур чадвар дээр тулгуурладаг учраас маш сайн багийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Тийм учраас гол дүрийн долоон жүжигчид маань тухайн дүрүүддээ яг тохирсон ур чадвартай, уран бүтээлчид байгаа.

Жүжигчин О.Энхтуул:

-Би Герман улсад 15 жил амьдарч байна. Тайзан дээрээ 13 жил гараагүй юм байна. Өнгөрсөн хугацаанд эх орондоо ирж, кинонд тоглож байсан. Би энэ удаа залуу уран бүтээлчидтэйгээ хамтран театрын тайзнаа дахин гарах гэж байгаад баяртай байна. Сэтгэл маш их догдолж байна. Театрын аз жаргалыг мэдрэх гэж байна. Найруулагч М.Батболд маань надад анх энэ жүжигт тоглох санал тавьсан. Дэлхийн аль ч улс оронд хүн хүнээ хайрлах сэтгэл дутагдаж, ганцаардалд автаж байна. Амьдралын нандин харилцааг энэ жүжгээр өгүүлсэн учраас энэ жүжигт маш их дурласан.

"Орфей" театрын захирал, жүжигчин Т.Ариунчимэг:

-"Опал" жүжиг нь маш шинэлэг. Жүжгийн хувьд "Опал" гэж нэрлэсэн нь сарны үнэт чулуу гэж яригддаг. Үнэндээ хайрын чулуу гэдэг. Тийм учраас ийм ховор чулууны нэрээр нэрлэсэн. Гол дүрийн маань нэр нь Опал юм.

Найруулагч М.Батболдын дараагийн бүтээл нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ жүжиг маань богино зайд цөөн үзэгчдэд тоглодог камерны жүжиг гэдгээрээ онцлог. Тийм учраас "Хүн" театрт тоглохоор сонгож, нэг удаадаа 200 үзэгчдийн хүртээл болнр. Энэ жүжиг маань долоон гол дүртэй. Нийт хоёр цаг гаруй үргэлжилнэ. Өнөөгийн нийгэмд дутагдаж буй хүний сайхан сэтгэл ямар үнэ цэнэтэй болчихсон юм бэ гэдгийг бүтээлээрээ өгүүлнэ. Ерөнхий боловсролын сурагчид болон оюутнуудад жүжгийг хөнгөлөлттэй үзэх боломжийг бүрдүүлж байгаа.

Жүжгийн гол дүрд Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээнэ.

“Орфей” театрын уран бүтээлчид энэ бүтээлээрээ өнөө цагийн хүмүүс бидэнд хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьж буйг уран бүтээлчид онцолж байв.

Та бүхэн жүжгийн тасалбарыг ticket.mn сайтаас авах боломжтой юм байна. Жүжгийн тасалбар 120 мянга, 150 мянган төгрөгийн сонголттойгоор борлуулж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-08 46.147.101.102

60532583 — Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->>>> https://cutt.ly/girl01646

Avatar

ZOCHIN 2022-09-08 77.205.142.13

Enxtuul german xelee sain sursan bol Fermanii teatre bolon kino urlagt zutgej bolno shuu dee

Avatar

ИРГЭН 2022-09-08 66.181.186.206

НЭГ НАСАНДАА НЭГ ГАЙГҮЙ ДҮР БҮТЭЭГЭЭД АВБАЛ АШТАЙ ЮУ

Avatar

монгол 2022-09-08 64.119.18.27

Гоё мэдээ бна. Хүний нэр төр доромжилсон инээдмийн түүц биш жинхэнэ классик урлагаа хөгжүүльe. Энхтуулыг буцаж ирсэнд баярлаж бна, сайн жүжигчин. Амжилт!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж