“Хийморь” олон улсын наадам энэ сарын 10,11-нд болно

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

“Хийморь” олон улсын наадам энэ сарын 10,11-нд болно

Хийморь олон улсын наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн.  Ингэхдээ цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд цахимаар зохион байгуулсан юм. Энэ жил зохион байгуулагдах морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” тэмцээний талаар албаныхан мэдээлэл /2022.09.08/ хийлээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг:

"Монгол Улсыг олон улсад суртачлах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд жуулчдын сонирхлыг татах зорилгоор "Хийморь" морьт харвааны олон улсын наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ удаагийн наадамд найман орны 10 гаруй тамирчин оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Наадмын үеэр шагайн харваа, үндэсний урлагийн тоглолт, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэрүүд болно. "Хийморь" наадам "Чингис хаан хүрээ" цогцолборт есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд болно. 2023 онд Улаанбаатар хотноо дэлхийн хэмжээний морьт харвааны наадмыг зохион байгуулна. Цаашид Монгол Улсад морьт харвааны төвийг байгулахаар зорин ажиллаж байна."

Монголын морьт харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд:

"Энэ жилийн морьт харвааны тэмцээнд 6 орны тамирчид, шүүгчид оролцож байна. Уг тэмцээн нь хэдэн залуучууд морь унаад нум сум харвах бус түүхийн олдворуудаас санаа авч шинэ зүйл бүтээх бүтээлч хөдөлмөрийн уул уурхай гэж ойлгож болно.

Ирэх жилээс олон улсын морьт харвааны дэлхийн аваргыг хүлээж авах завшаан тохиосон байгаа. Энэ үеэр 34 орны 100 гаруй тамирчин ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Олон улсын морьт харвааны холбоо, Монголын морьт харваачдын холбоо болон Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулах болно.”

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас ирсэн "Хийморь" тэмцээний ерөнхий шүүгч Амели Рашке/Amelia Raschke/:

"Монгол оронд маш их хайртай. Бусад хөгжингүй оронд байгаль орчинг өөрчилсөн байдаг. Харин Монголын байгалийн онгон дагшин байдал биднийг татдаг. Дэлхийн морьт харваачдын тамирчид нэгэн гэр бүл шиг байдаг юм. Энэ жил "Хийморь" морьт харвааны тэмцээнийг 30 орчим тамирчинтай хийж байгаа ч ирэх жилээс оролцогчдын тоо нэмэгдэнэ" хэмээн ярилаа.

Тэрбээр дэлхийн морьт харвааны гурван төрлийн тэмцээнд сүүлийн зургаан жил шүүгчээр ажилласан туршлагатай. Мөн 2019 онд Монгол Улсын морьт харвааны тэмцээнийг шүүгчээр ажиллаж байжээ.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж