Хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулах уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулах уу?

Хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулах уу?

Нийслэл хотын Ерөнхий архитекторыг огцруулахаар НИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тодруулбал, НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар хотын Ерөнхий архитектор  Н.Нацагдоржийг огцруулахаар саналыг төлөөлөгч Б.Сүхбаатар гаргасан байна.

Түүнийг гурван шалтгаанаар огцруулахаар яригдаж байна. Нэгдүгээрт, НИТХ дээр ажлаа тайлагнадаггүй, Хоёрдугаарт, хотын төвөөр барилга байгууламж нэмж бариулахгүй гэсэн үүргийг зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт барилга барих зөвшөөрөл олгосон, Гуравдугаарт, Сонсголон төсөл буюу шинэ дагуул хотын тухай дур мэдэн ярих болсон гэх асуудлаар огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр хэлсэн юм.

Хотын ерөнхий архитектор Н.Нацагдоржийн хувьд үүрэгт ажилдаа ороод нэг жил болж буй аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр улс төр хийх зорилгоор түүнийг огцруулах явц өрнөж буй талаар мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж