Хоёр Солонгосын хагацаж салсан гэр бүлүүдийг уулзуулна

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын хагацаж салсан гэр бүлүүдийг уулзуулна

Хоёр Солонгосын хагацаж салсан гэр бүлүүдийг уулзуулна

Солонгосын дайны үед хагацаж салсан мянга мянган гэр бүлүүдийг эргэн уулзуулах талаар Өмнөд Солонгос улс Умардтай хэлэлцээ хийх гэж байна. Энэ бол ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сард албан тушаалаа авснаас хойших Пёньянд чиглэсэн хамгийн сүүлийн үеийн арга хэмжээ юм.

Хоёр Солонгосын иргэдийн хувьд хамгийн том баяр нь Чусокын баяр юм. Энэ нь намрын дунд сарын ургац хураалтын баяр бөгөөд хамгийн том уламжлалт баяр. Тиймээс ургацын баяраас өмнө яриа хэлэлцээг хийх уриалга дэвшүүлээд байна.

Хэлэлцээний огноо, байршил, хэлбэр, хэлэлцэх асуудлыг шийдэхдээ Хойд Солонгосын санал, давуу талыг харгалзан үзэхэд бэлэн байна гэж Сөүлээс мэдэгджээ. Мөн хоёр талын албан тушаалтнууд аль болох хурдан биечлэн уулзана гэж найдаж байна.

Солонгосын дайны энхийн гэрээг 1953 онд хийсэн. Ингэснээр Солонгосын хойгт цэрэггүй бүс бий болж, гэр бүлүүд салсан бөгөөд техникийн хувьд хоёр улс дайны байдалтай хэвээр үлдсэн гэхэд болно. Иргэн солилцоог хориглосноор хайртай хүмүүсээ амьд эсэхийг ч мэдэх боломжгүй болсон юм.

Хоёр Солонгосын засгийн газрууд богино хугацааны уулзалтыг үе үе зөвшөөрдөг. Хамгийн сүүлд л гэхэд 2018 онд салсан гэр бүлүүдийн уулзалт болсон. Энэ удаагийн саналыг Хойд Солонгос хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Алс Дорнод судлалын хүрээлэнгийн профессор Лим Еул Чул хэлэхдээ ийм магадлал маш бага гэжээ. Салсан гэр бүлийн хүмүүсийн ихэнх нь өдгөө 80-аас дээш насны хүмүүс бөгөөд сар бүр 400 орчим хүн нас барж буй. Тиймээс нас барахаасаа өмнө төрөл төрөгсөдтэйгөө уулзахыг хүсдэг аж.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж