Сурвалжлага: Нийслэлчүүд автобусандаа чихэлдсээр өвөлтэй золгох нь | News.MN

Сурвалжлага: Нийслэлчүүд автобусандаа чихэлдсээр өвөлтэй золгох нь

Сурвалжлага: Нийслэлчүүд автобусандаа чихэлдсээр өвөлтэй золгох нь

Сурвалжлага: Нийслэлчүүд автобусандаа чихэлдсээр өвөлтэй золгох нь

Хичээл сургууль амарсан зуны гурван сар  нийслэлчүүд түгжрэлийг түр мартаж санаа амар суусан. Тэгвэл хичээл сургууль эхэлж, нийслэлчүүд түгжрэл, автобусанд хамаг цагаа алдаж байна. Түгжрэлийн хажуугаар, автобусны тоог нэмэх талаар иргэд хэлдэг ч байдал яг л хэвээрээ байна. Арай гэж ирсэн автобусандаа уралдах  шахам дайрч ордог дүр зураг даанч өрөвдөлтэй. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаар автобусны хүрэлцээ, олдоц ямар байгааг хүргэж байна. 


Хамгийн их түгжрэлтэй гэгддэг Яармагийн автобусны буудал дээр очлоо. Биднийг өглөө 07:00 орчим цагийн үед нисэхийн автобусны буудал дээр очиход олон хүн ажил, хичээлдээ яарч байгаа нь харагдаж байлаа. Автобус нь 10-30 минутын зайтай ирэхдээ хүн ихтэй ирж байв. Үүнд иргэд бухимдангуй байгаа ч өөр аргагүй учир ирсэн нийтийн тээврийн хэрэгсэлд шахаад сууцгааж байлаа. Харин шахаад, шамбааралдаад сууж чадаагүй нь олдсон унаанд суун хүрэх газартаа дөхнө. Тэр бүр унаа нь ирэхгүй тул бүгд л харуулдан зогсоно.

Автобусанд амжиж сууж чадаагүй нэгэн иргэнээс асуухад “Нийтийн тээврийн хүртээмж муу байгаа нь бидний одоо байгаа байдлаас шууд харагдана. Нэг автобусанд хэчнээн олуулаа чихэж явж байна. Заримдаа автобус ирэхгүй цаг шахам хүлээлгэдэг. Энэ байдлаараа өвөлтэй золгох юм бол хүүхэд багачууд, хөгшчүүдэд хэцүү байх болно” гэлээ.

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор НЗДТГ-аас  автомашиныг дугаараар хязгаарлах арга хэмжээ аваад удаж байна. Ингэхдээ иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалсан. Гэвч нийтийн тээвэр хүртээмж багатай газрууд одоог хүртэл байсаар байна. Нийтийн тээврийн хүртээмж муугаас болж хэт их хүнтэй хамт явах, ялангуяа хүнд ачаа тээвэртэй эсвэл бага насны хүүхдээ тэвэрсэн иргэд автобусны буудал дээр удаан хүлээх нь хэцүү, хүндрэлтэй нөхцөл үүсдэг талаар иргэд хэлж байлаа.

Автобусны буудал нь ойр, явах чиглэл сонголттой, үйлчилгээ сайн байвал иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс татгалзахгүй. Автобусны талаар санал гомдол их ирдэг ч одоогийн байдлаар хямд төсөр үүнээс өөр унаа алга. Дулааны үе гээд дугуй, явганаар явъя гэхээр дугуйн зам нь хангалтгүй, дээр нь ихэнх ажлын байр, сургууль нь төвдөө байрлалтай. Ингээд автобусандаа чихэлдээд ч хамаагүй явах нөхцөлийг иргэдэд төр бүрдүүлж өгч байгаа юм.

Сүүлийн 10 жил нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээгүй.  Тиймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ жилийн хувьд 600 автобусаар буюу нийтийн тээврийн 60 хувьд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм. Нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх парк шинэчлэлтийн ажил хэдэн хувьтай явагдаж байгааг Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулсан юм.

Тэрбээр, "Энэ жил нийтийн тээврийн парк шинэчлэлд 80 гаруй тэрбум төгрөг төсөвлөж нийтдээ 600 гаруй автобус шинээр авахаар тооцоод байна.  Гэвч 80 гаруй тэрбум төгрөгөөр  эдгээр автобусыг бүгдийг нь авах ямар ч боломжгүй юм. Эхний ээлжид 75 шинэ автобус оруулж ирээд байна. Харин арваннэгдүгээр сард 200 гаран автобус орж ирнэ. Үлдсэн автобусны хувьд дайны нөхцөл байдлаас үүдэн эдийн засаг хямралтай байгаа учраас хөрөнгө оруулах тал дээр асуудал үүссэн. Мөн нийслэлд үйлчилгээнд явж буй нийт автобуснаас 532-ыг нь үйлчилгээнээс хасахаар шийдсэн. Гэвч эдгээр автобусыг үйлчилгээнээс шууд  хасвал нийтийн тээврийн салбар уналтад орох өндөр эрсдэлтэй” гэв. Ингээд нийслэлчүүд ашиглах хугацаа нь дууссан автобустайгаа ямартай ч арваннэгдүгээр сар хүртэл хотын түгжрэлд явах нь тодорхой боллоо.

Иргэн Б “Өглөө ажилдаа явахдаа хоёр цагийн өмнө гарсан ч хоцорч байна. Нийтийн тээврийн хэрэгслээ нэмээд өгвөл түгжрэл буурмаар л санагдах юм. Автобусны ирэх давтамж ойрхон байвал иргэд ингэж олуулаа суухгүй шүү дээ” гэж бухимдалтай хэлж байлаа.

Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмж ямар байгаа талаар нийтийн тээврийн газраас тодруулахад “Өнөөдрийн байдлаар хот дотор нийтийн тээврийн 12 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн төрийн хоёр, өдөр тутамд 1000 орчим оврын автобус үйлчилгээнд явж байна. Харин 1169 автобусны зогсоолтой байгаагаас 350 тохижилттой. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр парк шинэчлэлтийн ажил хийгдэж байна” гэсэн юм.

Иргэдийн зүгээс автобусны хүрэлцээг нэмэгдүүлж, түгжрэлийн цагаар илүү олноор явуулах хэрэгтэйг хэлж байна.

 

Б.УНДРАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БИЛГҮҮН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-08 46.147.101.102

57103966 > Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>>>> https://cutt.ly/girl01646

Avatar

хангай 2022-09-08 202.126.90.139

Хотын дарга ажиллахгүй байна. 600 шинэ автобус хаана байна.

Avatar

##-newy? abtycni joloocjid workereer duursen baisan 2022-09-08 172.58.61.13

at baliar bolgoj,aimaar.

Avatar

Irgen 2022-09-08 192.82.89.30

Нэг сургуулийн захирлыг хэлсэн үгний алдаанаас болж их шуурхай ажлаас нь чөлөөлсөн шигээ автобус хүлээсэн ард түмнийхээ нийтийн тээврийн асуудлыг хурдан түргэн шийдвэрлээрэй Амарбаясгалан сайдаа! Бүх юм руу үсчиж ажилдаг биздээ та. Өвөл хаянд ирж байгаа энэ цагт иймэрхүү нийтийн тээвэртэй улс хөөрхийлөлтэй еэ.

Avatar

Зочин 2022-09-08 64.119.18.237

MAN d yrgelj sanalaa ugdog emee ovoo nart suudal bitgii tavij ug, tsaaduul n LC 300 , 570 aaraa tedniig hyrgej ogno biz kk

Avatar

Иргэн 2022-09-08 66.181.191.178

Гэр хорооллынхон ба хөдөөнийхөн өдрийн цагаар орон сууцны хорооллуудад баян хүмүүсийн араас хөөцөлдөөд явж байдаг.

Avatar

Иргэн 2022-09-08 66.181.191.178

Гэр хорооллынхон ба хөдөөнийхөн өдрийн цагаар орон сууцны хорооллуудад баян хүмүүсийн араас хөцөөлдөөд явж байдаг.

Avatar

Зочин 2022-09-08 64.119.19.180

Хотын дарга удирдлагуудад цаашлаад их зг-т өөр бодолтой санаатай нөхдүүд байдгийн байсны үр дүн юм даа цөөхөн хүн амтай өргөн сайхан газар нутагтай байж ийм байдалтай байгаа нь ичмээр гайхмаар бодлого төлөвлөлт зорилт зорилго нь буруудаж хазайсных биз уг нь зөв байсан бол явган зорчигж аль аль нь асуудалгүй байх бүрэн боломж байж л байсан байгаа харагддаг

Avatar

Зочин 2022-09-08 202.55.188.90

За за больж жинхэнэ монгол болж байгаа нь тэр.Та нар угаасаа ийм тавилантай улс шд.МАН тайгаа хөлдөнө гэж бодоо юу?Тэд чинь чамайг автобусруу гүйж байгааг мал тоолж байгаа юм шиг тоолоод л хангалттай автобус явж байна гэдэг юм шдээ мал МАН-ын мал сүрэгнүүдээ.

Avatar

Зочин 2022-09-08 188.162.254.22

Тугжрэлийг хамгийн хурдан шийдэхийн тулд эхлээд УИХ гэж худалч хулгайчдын булгэмийг Баян олгийд ажиллуулая!

Avatar

Зочин 2022-09-08 124.158.126.107

ийм нийтийн тээвэртэй байхад тэгш, сондгойгоор явуулах саналтай байна гэж ярьж байгаа хотын дарга юу боддог байна аа. метротой болвол хүмүүс нийтийн тээврээр явж, түгжрэл багасна.

Avatar

Зочин 2022-09-08 202.179.8.46

чингэс зочид буудлын зүүн талаар автобус явдаг болсон нь сайн талтай ч зогсоол алга хотын даргаа

Avatar

Зочин 2022-09-08 122.201.22.18

Хуучин цагт эргүүлж оруулах санаа явж байгаа юм байлгүй дээ бүдүүн дарга нар нь машинаараа түгжрэлгүй иргэд ажилчид оюутан нь а-ндаа чихэлдэж явдаг цаг үе шиг

Avatar

зочин 2022-09-08 202.131.243.186

ковидын халдвар тархах магадлал харагдаж байна

Avatar

Зочин 2022-09-08 66.181.183.77

ӨВӨЛ БОЛЖ ХҮЙТРЭЭГҮЙ БАЙНА. ХҮЙТРЭЭД ИРЭХЭЭР БҮР Ч ХЭЦҮҮ

Avatar

30 жил шахацалдаад 2022-09-08 192.82.65.180

1980-д онд хөдлөж чадахгүй шахацалддаг байсанаа бодвол хөдлөж чадахаар, арайчүүхэн зөрж өнгөрөхөөр зайтай автобусан дотор шахцалдаж байна. Зэх зээл эхлээд ч төр засаг ард иргэдийнхээ нийтийн тээврийн унаанд хэн ч санаа тавьсангүй, ажилдаа ирэх, тарах цагаар , багтахгүй шахцалдсан хэвээр. хэзээ сайжрах вэ. одоогийн УБ-н захирагчид найдаад ч хэрэггүй. Дампуурсан хувийн банкаа яаж аврах вэ- төрөөс мөнгө хэрхэн саах вэ гэж бодоод завгүй байгаа байлгүй. 30 жилд төрөөс цөөн хуучин автобус л нэмсэн.

Avatar

Зочин 2022-09-08 66.181.184.54

Дэлхийн уран барилга хаашаа чиглэж байгаагаас монгол хоцрохгүй байхаас өөр аргагүй

Avatar

Zochin 2022-09-08 202.131.241.210

ТЭЦ-3 дээр эцсийн цэг нь байдаг маршрутаас 1 2 чиглэлийг нь яармаг руу явдаг болгочихооч ядаж

Avatar

Зочин 2022-09-08 202.131.225.197

Niseh ruu 3 chiglel yavdag yum bn lee terend suugaad Yarmag-n 3r buudal deerees Yarmag-n Autobusdaa suuh songolt baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж