Автобусанд мартагдсан охины үхэлд цэцэрлэгийн эрхлэгч уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Автобусанд мартагдсан охины үхэлд цэцэрлэгийн эрхлэгч уучлалт гуйжээ

Автобусанд мартагдсан охины үхэлд цэцэрлэгийн эрхлэгч уучлалт гуйжээ

Японы төв хэсэгт орших Шизүока мужийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгч 3 настай охины автобусанд орхигдсоны улмаас амь насаа алдсан явдалд  уучлалт гуйжээ. Кавамото Чина Даваа гаригт Макинохара хотын Кавасаки цэцэрлэгийн  автобусанд таван цаг орчим түгжигдсэн. Үүний  улмаас халуунд цохиулан нас баржээ.

Сургуулийн захирал Масуда Тацуёши, дэд захирал Сугимото Томоко нар Лхагва гаригт  эцэг эх, асран хамгаалагчидтай мэдээлэл хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал хийжээ. Захирал охины ар гэрийнхнээс уучлалт гуйсан ба шинэ захирал  тодорсон даруйд  даргын ажлаа өгөхөө мэдэгдсэн байна. Байнгын жолооч гэнэт амарсан тул хэрэг гарсан өдөр захирал автобусаа жолоодож явсан байна.  Тэрбээр  энэ ажлыг сайн мэдэхгүй байсан тул бүх хүүхдийг автобуснаас буулгаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Автобусанд хүүхэд үлдсэн эсэхийг нэгээс олон ажилтан шалгадаг дүрэм журам байхгүйгээс алдаа гарсан  гэж дэд захирал тайлбарлав.

Өнгөрсөн оны долдугаар сард Фүкүока мужийн баруун өмнөд мужид 5 настай хүү цэцэрлэгийн автобусанд орхигдож, халуунд цохиулж нас барсан юм. Уг үйл явдлын дараа Засгийн газраас хүүхэд асрах газруудад автобусанд байгаа хүүхдийн тоог шалгахыг уриалсан байна.  Гэвч Шизүока мужийн цэцэрлэгийн зүгээс аюулгүй байдлын зааварчилгаагаа өөрчлөөгүй байсан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж