Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан өчигдөр гаргасан. Тэгвэл тус сургуулийн дараагийн захирал хэн байх вэ гэдэг нь олны анхаарлын төвд байна. Хэвлэлээр Сангийн сайд асан Б.Болорыг томилсон талаарх мэдээлэл гарч эхэллээ. Дээрх асуудлаар Б.Болороос тодруулахад “Одоогоор томилгооны талаар надад мэдсэн зүйл байхгүй байна. Албан ёсоор ярилцаагүй” гэсэн хариултыг өглөө.
Тэрбээр, Гадаад харилцааны дэд сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан билээ. Мөн 2018 оноос эхлэн тус сургуульд тооны багшаар ажиллаж байна.
Эргэн сануулбал, өчигдөр тус сургуулийн захирлыг чөлөөлсөнтэй холбоотойгоор эцэг эхийн төлөөлөл жагсаал зохион байгуулж, захирлыг солихгүй байх байр суурийг илэрхийлж байсан юм.
Холбоотой мэдээ