Бүртгэл баталгаажсан эсэхийг 1890-ээс асууж болно

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Бүртгэл баталгаажсан эсэхийг 1890-ээс асууж болно

Иргэний шинэчилсэн бүртгэл эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд хагас сая гаруй хүн бүртгүүлээд байгаа бөгөөд эхнээсээ эх орны хишиг хувиа авч эхэлжээ. Хувь хишгээ гар дээрээ авсан хүний тоо бүртгүүлсэн хүнээсээ хэд дахин бага байгаа. Энэ нь тухайн иргэн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш УБЕГ-аар баталгаажуулан, халамжийн байгууллагаар дамжин банкин дээр нэр нь очтол сар шахам хугацаа зарцуулж байгаатай холбоотой гэнэ. Тиймээс тухайн хүн шинэчилсэн бүртгэлээ баталгаажсан эсэхийг УБЕГ-ын цахим хуудсанд нэвтрэн үзэж болохын дээр 1890 тоот лавлах утсанд холбогдон тодруулж болох ажээ. Дээрх газруудад хандахдаа өөрийн регистрийн дугаар, бүртгэлийн тасалбарын дугаар буюу бар кодоо мэдэж байх ёстой гэнэ. Бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 тоот утсаар иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн талаарх бүхий л мэдээлэл, архивын лавлагаа авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар асууж  болох гэнэ. 1890-д өдөрт 200-250 хүн ханддаг ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж