Мьянмарын цэргийн удирдагч Путинтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Мьянмарын цэргийн удирдагч Путинтэй уулзлаа

Мьянмарын цэргийн удирдагч Путинтэй уулзлаа

Мьянмарын дээд генерал Мин Аун Хлайн Лхагва гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Хунтын удирдагч  Оросын Алс Дорнодын Владивосток хотод болж буй  эдийн засгийн форумд оролцохоор ирээд байна.

Энэхүү уулзалт  нь өнгөрсөн онд Зүүн Өмнөд Азийн Мьянмарын  засгийн эрхийг цэргийнхэн гартаа авснаас хойш хоёр орнб удирдагчид уулзсан анхны тохиолдол болов.

Мьянмар болон Оросын тал хоёр орны болон, олон улсын харилцааны асуудлаар найрсаг санал солилцов. Тэдний харилцаа эерэг шийдвэр дагуулж байна гэж Путин ярьсныг Оросын хэвлэлүүд иш татан бичжээ. Уулзалтын бусад нарийн ширийн зүйлийг зарлаагүй байна.

Хунтын  удирдагч өнгөрсөн жилийн төрийн эргэлтээс хойш Орост гурав дахь удаагаа айлчилж байгаа аж. Хунта энгийн иргэдийг хэлмэгдүүлснээсээ болж олон улсын хэмжээнд ганцаардмал байдалд орсон тул Москватай ойр дотно харилцаатай гэдгээ харуулахыг хичээж байгаа бололтой.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж