Украины үр тариа хаачсан бэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Украины үр тариа хаачсан бэ?

Украины үр тариа хаачсан бэ?

Дэлхийн хүнсний хямралыг намжаах НҮБ-ын дэмжлэгтэй гэрээний дагуу Украины бараг бүх үр тариа Европын орнуудад хүрсэн гэж Путин мэдэгджээ. Тэр Украины үр тариа ядуу буурай хөгжиж буй орнууд руу биш Европын баян орнуудад хүрсэн гэж Владивосток дахь эдийн засгийн форумын үеэр хэлсэн.

Тэгвэл үүний хариуд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдэл хийсэн. Украинаас илгээсэн нийт үр тарианы гуравны хоёр нь Ази, Африк, Ойрхи Дорнод руу чиглэсэн гэж тэр хэллээ. Мөн үр тарианы кориодороор дамжуулж хүнсний экспорт сэргэсэн нь үнэ буурахад эерэг нөлөө үзүүлсэн гэв. Үр тарианы эхний ачилтын дараа л гэхэд улаан буудайн үнэ таван хувиар буурчээ.

Нийлүүлэлтийн хэмжээг нэмэх замаар хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулах зорилготой энэхүү гэрээ нь дайны үеийн цор ганц дипломат амжилт юм. “Гэвч сүүлийн өдрүүдэд Путины арми бүтэл  муутай байж, Европчуудын зүгээс ч Орост үзүүлэх дарамт шахалт нэмэгдсэн тул бодит байдлаас зөрүүтэй мэдэгдэл зориудаар гаргаж байна” гэж Истанбул дахь Айдын их сургуулийн профессор Тарик Огузул хэлжээ.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд тээвэрлэлт дөнгөж эхний шатандаа явна. Тиймээс цаашид Африк, Ойрхи Дорнодын өлсгөлөнд нэрвэгдээд буй орнуудад илүү олон тээвэрлэлт хүрэх төлөвтэй байна. НҮБ-ын анхны хөлөг онгоц наймдугаар сарын 30-нд Жибутид хүрсэн. Хоёр дахь хөлөг нь өнгөрсөн долоо хоногт Туркт ирсэн. Туркт улаан буудайг гурил болгон тээрэмдэж буй бөгөөд дараа нь шинэ хөлөг онгоцонд ачиж, Йемен рүү илгээх аж. Тэгвэл Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гурав дахь хөлөг онгоц өчигдөр /2022.09.07/ улаан буудай ачихаар Украиныг зорьжээ.

Хар тэнгисийн боомтыг блоклосноос үүдэлтэй дэлхийн хүнсний хямралыг НҮБ-ын дэмжлэгтэй гэрээ шийдвэрлэж чадна гэж үзэж байна. Долдугаар сард хийсэн уг гэрээ 120 хоног хүчинтэй бөгөөд цаашид автоматаар сунгаж болох юм. Сунгахын тулд Орос, Украин хоёр аль аль нь зөвшөөрсөн байх шаардлагатай.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж