“Ч.Хүрэлбаатар овоо прагматик бодлого явуулах болов уу гэсэн үгүй юм байна" 

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

“Ч.Хүрэлбаатар овоо прагматик бодлого явуулах болов уу гэсэн үгүй юм байна" 

“Ч.Хүрэлбаатар овоо прагматик бодлого явуулах болов уу гэсэн үгүй юм байна" 

Ардчилсан намаас 4/11 мэдээллийн цагаар цаг үеийн болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.


АН-ын дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:

-Манайд байгаа инфляцийн алдааг Засгийн газар гадагшаа их чиглүүлж байна. Гэхдээ үнийн өсөлтийн 70-80 хувь нь бодлогын алдаанаас үүдэлтэй. Хятадад инфяци ердөө хоёр хувьтай байна. Гэтэл манайд инфляци 16 хувьтай байгаа нь бодлогын алдаа хийснийг харуулж байна. Ер нь гадаад дахь үнийн өсөлтийн давалгаа Монголд орж ирэх болоогүй байна. Тэр үед хэлэх үггүй болж байгаа шүү Засгийн газар. Засгийн газрын сайд нар мэдлэггүй байна. Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун “Монголчууд дэлхий дээр хамгийн хямд талх хэрэглэж байгаа үндэстэн” гэж хэлсэн. Энэ нь 30 орчим цент байгаа юм. Гэтэл дэлхий дээр талхны үнэ 50 цент байдаг юм байна.

Манайд бодитоор 1800-2800 төгрөг байна. Бид дэлхийн дунджаар хэрэглэдэг. Манай сайд нар эдийн засгийн энгийн ойлголтгүйн улмаас бодлогын алдаа гаргаж байна. Ч.Хүрэлбаатар гэх туршлагатай сайдтай болсон. Овоо прагматик бодлого явуулах болов уу гэсэн үгүй юм шиг байна.

Мөнгөний бодлогыг хатууруулах тухай мэдэгдэл гаргаж байна. Энэ нь зээл олдохоо больж, зээлийн зардал улам өснө гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд үнэтэй зээл авахад зардал өснө, зардал өсөхөөр инфляцид шингэнэ. Ингээд инфляцийг хөөргөдөх аюултай.

"МАН ЦЭЦИЙГ АШИГЛААД ЗОГСОХГҮЙ АН-ЫН БҮЛГИЙГ Ч АШИГЛАЖ БАЙНА"

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Гадаад дотоод нөхцөл байдлыг авч үзвэл сайн, муу аль аль талын өрнөл үргэлжилж байна. Сайнаас дурдвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтад оролцож Эгийн голын усан цахилгаан станцыг барина гэдгийг мэдэгдсэн. Бүтээн байгуулалтын ажлыг хэн хийх нь чухал биш амжилттай хэрэгжих нь чухал. Нөгөө талд нь мордохын хазгай гэдэг шиг зүйл өрнөж байна. Хоёр хөрш оронтой стратегийн түлшлэлийн харилцаатай байдаг. Үүнд цэрэг батлан хамгаалахын салбар багтдаггүй. Дайн байлдаантай асуудал дээр стратегийн түншлэл үйлчилдэггүй гэсэн үг. Харамсалтай ҮАБЗ-ийн өндөр албан тушаалтнууд, батлан хамгаалах сайд тэргүүтэй хүмүүс Оросын цэргийн ажиллагаанд оролцсон. Гурав дахь хөрш гэгддэг АНУ, Япон зэрэг улсад энэ үйл явц бол цохилт өгөх асуудал. Японы тал үүнд харамсч байгаагаа илэрхийлсэн. Цэргийн ажиллагааны балаг сайд дарга нарт биш иргэдэд илүү мэдрэгдэнэ. Цаашид визийн хоригт орох ч эрсдэлтэй. Тиймээс энэ асуудалд цаашид онцгой анхаарах нь зүйтэй болов уу. Дараагийн нэг асуудал бол 1990 оноос өмнөх нам, төрийг хослон барих үйл ажиллагаа руу шилжиж байна. МАН-ын генсек гэгддэг Д.Амарбаясгалан гал тогоо руугаа орохдоо 2024 оны сонгуульд МАН-аа ялуулах зорилготой орж байна гэж мэдэгдсэн. Энэ бол утгагүй зүйл. Ард иргэдийнхээ амьдралыг дээш татахад биш зөвхөн намын бодлогоо хэрэгжүүлж, улс төрийн зорилготой ажиллана гэдэг байж боломгүй. Энэ бол иргэдийн төлсөн татварын мөнгийг зөвхөн сонгуульд ашиглана гэж хэлж байгаагаас өөрцгүй. Нам гэдэг бол намын дотоодз дүрэм журамдаа захирагддаг байх ёстой. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн асуудлыг мөн анхаарах ёстой. МАН энэ тоглоомдоо Үндсэн хуулийн цэцийг ашиглаад зогсохгүй УИХ дахь АН-ын бүлгийг ашигласан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд кноп хэрэгтэй. Тиймээс АН-ын бүлгийг МАН-ын халаасны бүлэг болгохыг оролдож байна. Ойрын зайны улс төрөө МАН өөрсдөө цэвэрлэх ёстой. Сайд боллоо гээд юу өөрчлөгдөх юм. Тиймээс МонголУлсын нийтлэг эрх ашгийн төлөө явах ёстой. Бүлгийн асуудал гэдэг бол намын асуудал. УИХ дахь АН-ын бүлгийн асуудал олонхд хамааралгүй. Хожим эрх баригч нарын толгой дээр энэ асуудал бууна. Тэгээд л нэг асуудал гарахаар үнийн хөөрөгдлийг бууруулна, эдийн засгийг сайжруулна гэж худал амалдаг. Иргэдийн авч байгаа цалин цаас боллоо. Он гарвал эдийн засаг туйлдаа хүрнэ. Тиймээс үнэмлэхүй эрх мэдэлтэй МАН үүнд анхаарч, ажиллах ёстой. Аргацаасан шийдэл биш асуудлыг сууриар нь шийдвэрлэхийг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж