iPhone 14 загварын үнэ нэмэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

iPhone 14 загварын үнэ нэмэгдээгүй

iPhone 14 загварын үнэ нэмэгдээгүй

“Apple” компани өнөөдөр “iPhone 14 Pro” болон “iPhone 14 Pro Max” шинэ загвараа зарлалаа. Ухаалаг гар утасны хамгийн хурдан чип болох “A16 Bionic”-ээр тоноглогдсон “iPhone 14” нь мэргэжлийн камерын системтэй. Тодруулбал, “iPhone” дээрх анхны 48 мегапикселийн үндсэн камер, дөрвөлжин пиксел мэдрэгчтэй. Өнгөний хувьд гүн ягаан, мөнгөлөг, алтлаг, хар гэсэн дөрвөн сонголттой.

Урьдчилсан захиалга есдүгээр сарын 9-нөөс буюу маргаашаас эхлэх ба есдүгээр сарын 16-аас худалдаанд гарна. Шинжээчдийн үзэж буйгаар “Apple” компани шинэ загварынхаа үнийг өсгөөгүй байх магадлалтай. Тодруулбал, өнгөрсөн жилийн загваруудтай ижил үнээр буюу “iPhone 14 Pro” нь 999 ам.доллар, “iPhone 14 Pro Max” нь 1099 ам.доллараас эхлэх аж.

Шинэ загварууд нь мэс засалд ашигладаг зэвэрдэггүй ган бүтэцтэй. “Ceramic Shield” бүрхүүл нь ухаалаг гар утасны ямар ч шилнээс илүү бат бөх, ус, тоос шороонд тэсвэртэй. Түүнчлэн дэвшилтэт дэлгэц нь 2000 нит хүртэл буюу “iPhone 13 Pro”-оос хоёр дахин тод аж. “iPhone 14 Pro” загвар нь 6.1 инч бол “iPhone 14 Pro Max” нь 6.7 инч хэмжээтэй.

“iPhone 14 Pro” болон “iPhone 14 Pro Max”-аас гадна шинэ “Apple watch”-ыг ирэх Лхагва гаригаас захиалах боломжтой болно. Мөн “AirPods Pro” есдүгээр сарын 23-наас худалдаанд гарахаар байна.

Эх сурвалж: APPLE, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж