Ньюс хөтөч: Азийн Архитекторуудын чуулган болно

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Азийн Архитекторуудын чуулган болно

Ньюс хөтөч: Азийн Архитекторуудын чуулган болно

Ньюс агентлаг 2022.09.08-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

9.00 ЦАГТ

Төрийн ордонд Азийн Архитекторуудын чуулган болно.

9.00 ЦАГТ

Хангарди ордонд НИТХ хууль эрх зүйн зарим зохицуулалт хийх Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжсэн талаар мэдээлнэ. Утас: 99037310, 89755575

10.30 ЦАГТ

Улсын дээд шүүхийн гадна талбайд АН-ын Их хурлын үеэр С.Эрдэнэ хууль бус үйлдэл гаргасан талаар тус намын гишүүн н.Алтанхуяг мэдээлнэ.

11.00 ЦАГТ

B production Монголдоо анх удаа ашиглалтанд оруулж байгаа Английн алдарт Solid State Logic (SSL), Quested болон АНУ-ын Wes Lachot компанитай хамтран олон улсын стандартыг хангасан, DOLBY SURROUND тохируулга хийх боломжтой дуу бичлэгийн студийг танилцуулна. Утас: 99945858

11.00 ЦАГТ

“Шонхор тауэр”-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.

11.30 ЦАГТ 

“Барилгын хөгжлйн төв” -д Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциациас “Барилга, орон сууц 2022 үзэсгэлэн яармаг” болон барилгын салбарын цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91000200, 91000222

11.40 ЦАГТ

Соёлын яаманд “Бичиг үсгийн олон улсын өдөр-2022“-ийн хүрээнд “Тэгш  таван хүсэл” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.30 ЦАГТ

Хэвлэлийн хүрээлэнд иргэд олон нийтийн хэрэглээний боловсролыг дээшлүүлж, хамтын хүчээр худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах сарын аян зарласантай холбоотойгоор ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Цайны цагаараа-Зангиагүй уулзалт” зохион байгуулна. Утас: 89017101

14.00 ЦАГТ

МУБИС-ийн хичээлийн III байранд Нийслэл болон орон нутаг дахь Ерөнхий боловсролын 60 сургуульд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийг гардуулна. Утас: 88102915

18.00 ЦАГ 

Улсын их дэлгүүрийн урд талын Усан оргилуурын дэргэд “Молко” олон ангит уран сайхны киноны нээлт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж