Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авна | News.MN

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авна

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авна

Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа.

Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ. "Дорнын эдийн засгийн VII чуулган"-ы нэгдсэн хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урьсан.Монгол Улсын Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын сүлжээг тэлэх зорилго тавьж, төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Зүүн босоо чиглэлийн төмөр зам богино хугацаанд үр өгөөжөө өгөх тул эхлэл нь байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Үүгээрээ “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан. Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Оросын Холбооны Улсын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-08 46.147.101.102

73798413 )))) Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү -> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-08 64.119.18.9

Эгийн гол гацаанаас гарлаа гэдэг ч тархи угаалт л яваад байх шиг, гацаанаас гарсан гэх тодорхой үндэслэл харагдахгүй л байна даа, худлаа ажил амжуулсан болж харагдах гэсэн арга ядсан сурталчилгаа, ийм байдлаар хол явахгүй ээ

Avatar

Ахмад дипломатч 2022-09-08 103.26.193.81

Хийн хоолойг Монголоор дайруулж тавина гэдэг бол маш том аюул шүү! Хоолойн эргэн тойрон маш их газар тусгай хамгаалалтанд орно, монгол хүн орох ч эрхгүй болно, угхоолойг тойосон газарт ямар нэг асуудал болвол Оросын цэрэг хэнээс ч асуухгүй ороод ирнэ, бид байгаль орчин г.м ямар нэгэн асуудал тавьбал 2 том хөрш маань хавсайдаж л орхино, хамгийн гол нь энэ асуудал шийдэгдэж эхэлбэл бид шууд Европ, Америк гэлтгүй бүхийл соёлт ертөнцийн санкц (хорионд) орж ертөнцөөс таслагдан сүйрлийнхээ зам орно .

Avatar

Иргэн 2022-09-08 103.26.193.81

Яг үнэн шүү! Хашир ахмадууд энэ тухай хэлээд л байгаа, манай төрийн толгойд байгаа боловрол нимгэн, богино бодолтой нөхөд хөөрөөд л харалган юм яриад байх юм. Одоо яалтай билээ!

Avatar

иргэн 2022-09-08 64.119.27.120

зАЛУУ ЛИДЕРҮҮД МААНЬ ЭРЧ ХҮЧТЭЙ САЙН АЖИЛЛАЖ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХИЖҮҮЛЖ, ШИНЭЭР ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЭХЛҮҮЛЭХ ТОМООХОН АЛХАМ ХИЙЖ БАЙНА. тУН САЙХАН АМЖИЛТЫН ЭХЛЭЛ БОЛНО ГЭЭДЭЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

Avatar

Зочин 2022-09-08 66.181.188.206

АН засаглаагүйд баярлаж явдаг шүү.амжилт

Avatar

Зочин 2022-09-08 66.181.160.64

Өлөн ходоод нь хоржигноод байхад л хий хэхрүүлээд л цатгалан байна гээд л байгаа биз?

Avatar

Зочин 2022-09-08 66.181.161.71

Сайн бна. Улам сайн ажиллахыг хүсэн ерөөе. Хөрш оронтойгоо сайхан харьцаатай байж зовох цагт нөхрийн чанараа таниулж байх хэрэгтэй. Путин мундаг шүү.

Avatar

Зочин 2022-09-08 103.126.107.254

Hariud n bid yu uguhuur bolson bol?

Avatar

Зочин 2022-09-08 202.9.40.247

Хамтранажиллах боломжтой гэсэн

Avatar

Зочин 2022-09-08 139.5.218.48

Дорнын э/з чуулган дээр Оюун-Эрдэнэ шал тэнэг ямарч бодлоггүй үг хэлсэн. Олон улсын уулзалт болж байхад дотоодын хурал шиг хэрэггүй юм их ярьдаг. Ж: Монголын хүн ам 3,3 сая ч гэх шиг. Ийм юм тэгд ярих ямарч шаардлага байхгүй. Оюун- Эрдэнэ улс төрч биш гэдгээ байдлаараа дахин нотоллоо. Мань хүнийг эр орондоо ирэхэд нь хуурамч дипломын асуудал хүлээж байгаа. Огцрох нь дээ

Avatar

Ерөнхий сайдын ажлын сайн талын үзүүлэлт 2022-09-08 192.82.81.93

Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд боломжийн ажиллаж байгаа 1. Оюунтолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Монголын талд нааштай нэг том ахиц гаргасан 2.Төмөр замын бүтээн байгуулалт үр ашигийн ойлголт цэгцтэй болгож чадсан 3. Монгол-Хятадын найрсаг ажиллагааг урагшлуулан эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлсэн 4. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэх

Avatar

зочин 2022-09-08 64.119.17.122

юу ч бүтээгүй байнаа хөөрхий

Avatar

Зочин 2022-09-08 64.119.19.207

Гацаанаас гарсан гэж хэлэхэд дэндүү эрт байна. Дахиад бас судалгаа хийлгэнэ гэж байна. Энэ бол зүгээр цаг аргацаасан мэх. Тэрнээс зөвшөөрөх байсан бол аль хэдийн зөвшөөрсөн байгаа. Оросуудын ээлжит ам мэх. Улаанбаатар төмөр замыг 100% өмчлөлдөө авах хэрэгтэй. Оросууд манайхыг хөгжихыг хэзээ ч дэмжихгүй, өөрсдийн хараат байлгах хүсэлтэйгээ хангалттай нотолсон.

Avatar

Уншигч 2022-09-08 103.212.117.40

Сайн ажиллаа, улам хичээж шуурхай цаг нартай уралдаж зүтгээрэй, дунд шатны гүйцэтгэлд сайн хянаарай, хүнл суртал авлигалаас сэргийл.

Avatar

zochin 2022-09-08 202.126.90.133

good job

Avatar

Зочин 2022-09-08 66.181.160.63

Өндөр хэмжээний гэвэл ОюунЭрдэнэ Пашинян хоёр л байна лээ шдээ .. Нэг муу жижигхээн станцын зөвшөөрөл , бинзений 10хан хувийн хөнгөлөлт гуйх гэж ингэж нэр нүүрээ барах хэрэг байсан юм уу ?

Avatar

Зочин 2022-09-08 202.131.248.198

хятад энэтхэгийн худалдан авах хэмжээ манайхыг бодвол их л дээ. Тэд 1000л авжээ гэж үзвэл манайх 1л авах багтаамжтай манайхыг тоохгүй лдээ

Avatar

Зочин 2022-09-08 66.181.160.63

Филипин Малайзуудад ч тийм санал тавьж байгаа …Ер нь л манайхаас бусдад нь 30 хувийн хямд өгч байгаа л даа..

Avatar

Зочин 2022-09-08 66.181.160.23

ОХУ нефтиэ борлуулах зах зээлгүй болчихоод Хятад, Энэтхэгт өөрийн өртгөөс нь ялихгүй дээш үнээр гуйж өгч байгаа атлаа муу Монголыг дийлж сурсанаараа 830 ам.доллараар өгнө гэж "гялайлгажээ"!!! За одоо яая гэхэв, бидний байж байгаа царай л энэ юм чинь!!!

Avatar

Зочин 2022-09-08 66.181.160.63

Хятад Энэтхэгүүдэд 30 % ийн хөнгөлөт үзүүлж байгаа шд

Avatar

зочин 2022-09-08 202.9.46.225

Төмөр зам УЦС Хийн хоолой ДЦС-3 өргөтгөл зэрэг ажлууд хийгдэх болсонд Ерөнхий сайдад талархаж ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2022-09-08 192.82.75.115

Завханаар орж ирэх ТЗ-ыг Эрдэнэттэй холбох хэрэгтэй.

Avatar

итгэл 2022-09-08 202.179.8.210

За одоо иргэдийнхээ төрд алдсан итгэл, тогтвортой ирээдүйдээ итгэх итгэлийг олоод авбал ч амжилт ойрхон л бна даа.Хичээгээрэй сайдаа!

Avatar

Зочин 2022-09-08 192.82.75.115

Хил гаалийн өндөр татварыг дараа яртлцана биз: Эгийн голоо барьчихвал нэг алхам урагш болох юм… Дэлхийд 1д газар нутаг яахав, тэрийг мэдэж шүлсээ залгиж буй. Харин одоо нэг хүнд оногдох малаараа дэлхийд 1д орох гээд бна. Эднийг боловсруулах уүлдйвэр энэ тэрээ ярих хэрэгтэй

Avatar

Зочин 2022-09-08 202.126.88.202

Итгэлт баян хөрөнгөө хураалгасны дараа өмнө нь байнга шоглож, дорд үздэг байсан Ням өвгөнийг нэрмэл архи авчирж өгөхөд Магнайгаа хагартал баярладаг хэсэг санаанд оров

Avatar

дипломтой багш 2022-09-08 43.228.129.25

Ерөнхий сайддаа ажлын амжилт

Avatar

Зочин 2022-09-08 202.179.21.236

Маш сайхан Монголд ашигтай шийвэрүүд гарчээ. Оюунэрдэнэд баяр хүргье. Бас төмөр замыг тэлнэ гэж их сайхан асуудал шүү.

Avatar

Зочин 2022-09-08 103.57.94.184

Молодец Оюун-Эрдэнэ

Avatar

Зочин 2022-09-08 192.82.92.204

Ихэмсэг, хүйтэн, харгис хатуу гадаад бодлого нь Украины дайны улмаас уян хатан, найрсаг болж байгаа энэхэн Алтан боломжийг ашиглаж Эгийн голын УЦС-ыг бариад авчих юмсан, Монголын заяа их юмдаа.

Avatar

Зочин 2022-09-08 66.181.161.71

Ерөнхий Сайд маань сайн байна. Их том хүнтэй сайхан ярьсан бна. Путин бол илүү илүү. Том хүн шүү. Хөрш оронтойгоо найрсаг сайхан харьцаатай дэм дэмэндээ байх хэрэгтэй. Сайн бнаа хө

Avatar

Зочин 2022-09-08 64.119.23.97

Эрчим хүчний асуудлаар монголыг тогтоон барих үндсэн ажил нь колони маягаар байлгах…

Avatar

Монгол хүн 2022-09-08 202.21.100.210

Эгийн голын УЦС аа барьчихаасаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж