"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2022 оны есдүгээр сарын 07-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ буураагүй байна. Махны үнэ ханш жил бүрийн өдийд тогтворждог ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр буй юм. Хэдийгээр энэ жил нөөцийн мах хангалттай олон тонн гарч Засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахад анхаарна гэдгийг мэдэгдсэн ч зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13500-15500 төгрөг, хонь болон ямааны мах 9100-10500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Мөн МХЕГ махны үйлдвэрүүдэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Гэсэн ч махны үнэ зунаас хойш огт буураагүй хэвээр байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 100-115 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 30-36 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 1000 төгрөг, хонины ноос кг нь 1000-1500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 12 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 9000 төгрөгийн үнэ ханштай байна.
"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 11000-12500 төгрөг, цул нь 13000-15500 төгрөг,
- Ямааны ястай мах кг 8100-8500 төгрөг, цул нь 9000-9500 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 9000-9500 төгрөг, цул мах нь 9500-10000 төгрөг,
- Адууны мах 8300-8700 төгрөгийн ханштай байна.
Харин худалдаачдын малчдаас авч буй махны ханш 5000-7800 төгрөг байна.
Зочин 2022-09-08 46.147.101.102
21795986 )) Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>> https://cutt.ly/girl01646
Зочин 2022-09-08 46.147.101.102
04661542 >>>> Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>>> https://cutt.ly/girl01646
БГД -ын иргэн Х.Батсайхан 2022-09-08 202.131.244.210
Махны үнэ яг 100% илүү зах дээр зарагдаж байна даа засгийн газрын харъяа хариуцдаг байгуулануудын л хийх ажил жинхэнэ авилга энд үүрлээд байгаа юм биш үү? Сайд дарга нараа.
Зочин 2022-09-08 202.55.188.101
Малчид махаа хямд зарна гэж байхгүйээ чэнжийн үнээр л зардаг шдээ
Зочин 2022-09-08 202.9.41.105
ченж гэх хүмүүс шинэ махаар иргэдээ хангадаг төрийн мөнгөөр иргэдээ хангаж худалдаа хийдэг үйдвэрийн мах гээд байгаа малын махыг чинь байгалын лаборатороор оруулвал түүнийг тоож идэх амтан ялаа шумуулж олдохгүй ийм махыг хүн ид гэж иргэдээ хангаж байдаг шүү хэзээ муулаж хөлдөөгчинд хадаглагдаж хэд өдөр хэдэн сар жил болсон мэдэгдэхгүй тийм л махаар хангаж байгаа шүү дээ азийн хөгжил бол өөрийн нүдэндээр амьд амтан муулаад чамад хоол хийж өгдөг үүнийг эрүүл хоол гэдэг юм шшүү дээ
Зочин 2022-09-08 202.9.41.105
ченж гэх хүмүүс чинь харин хөдөөг мөнгөтөй хотыг махтай болгож яваа хүмүүс тийм юм байхгүй бол хөдөөгийн малчинь яаж малаа махаа зарж болуулах юм тал хөдөөгүй байдаг айл болгоноос ченж гэх тэр хүмүүс очиж газар дээр нь худалдаа хийдэг хотод оруулаж түүнийг жижиглэнгийн худалдаачидад өгдөг тэр худалдаачид маань иргэдэд худалдаг ийм л зарчим монгол ажиллаж байгаа энэ худалдаа хийж байгаа хүмүүс татварын сохор зоос ч авдагүй худалдааны зарчимаар тэр амьдрах хэрэгтэй биздээ
бжө 2022-09-08 66.181.165.189
Тэгээд наад бирдүүд чинь хэдээр авах ёстой юм бэээээээээээээээээээээээээ
Бид Монголчууд 2022-09-08 203.17.23.197
Татвар төлдөггүй бусдыг шулж амьдардаг, Монголчуудыг ядуурхад томоор нөлөөлж байгаа махны, долларын,машины,арьс ширний,орон байрны,түлээ нүүрсний зэрэг олон чиглэлтэй Ченж хэмээх шимэгчидээс яаж салах вэ.
Иргэн 2022-09-08 103.136.254.8
Ченж нь бна оо. Надгүй бол малчин та нар будаа. Малын чанарт анхаардаггүй улсууд малаа эртхэн зараарай би л та нарын муу малыг зарж өгдөг шүү. . Давраад бгаарай.
Зочин 2022-09-08 66.181.170.73
Хуга нуга нэмж зарчихээд бид нар 500 – 1000 төгрөг л унагадаг гээд худлаа солиороод байдгийнв Ер нь энэ худалдаа эрхэлж буй хүмүүсийн үнэ ханш тогтоолтод хяналт тавьж, хязгаар тогтоох хэрэгтэй дээ. Манайх угаасаа жижиг зах зээл болохоор өрсөлдөөний замаар үнэ ханш тогтож чаддаггүй. Зүгээр л монополдоод тогтоочихдог байгаа шүү.
Зочин 2022-09-08 59.153.113.206
Ченжүүд 1кг махнаас 500-1000₮ цэвэр унагаадагшдээ. Ченжгүй бол махны үнэ аймшигтай өсөж мах олдохоо болино
Зочин 2022-09-08 66.181.160.22
ченж нэртэй луйварчдаас яаж салж махны үнийг боломжийн үнээр авах вэ н**ш гэж
Зочин 2022-09-08 66.181.188.145
багадаа л 100К бензин зарцуулж очоод 200−250к хонь аваад буцаад 100к гээд бодоход 1кг махны өртөг хэд болох вэ бод бод жич би ченж биш жирийн л хотод төрж өссөн өнчин ишиггүй кг-н мах авдаг хүн шүү