Шалгалтын нэгдсэн дүнг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Шалгалтын нэгдсэн дүнг хойшлуулжээ

Хуульчийн сонгон шалгаруулалт болсноос хойш найм хонож байна. Шалгалтын эхний хэсэг болох сорилын шалгалтын материалыг тухайн үед нь засч 60-аас дээш оноо авсан хуульчид хоёр дахь хэсэг болох бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон юм. Уг нь Хууль зүйн хүрээлэнгийн захирал асан Н.Мягмар хэлэхдээ шалгалт болсноос хойш долоо хоногийн дараа дүн гарч нийтэд мэдээлнэ гэж байсан. Гэтэл хууль зүйн хүрээлэнгийн захирал нь солигдсон, шалгалтын дүн эцсийн байдлаар гараагүй, хэзээ гарахыг нь  мэдэхгүй гэх хариултыг өгч байна. Шалгалтыг зохион байгуулсан Хууль зүй, дотоод хэргийн яамаас энэ талаар лавлахад “Энэ долоо хоногийн сүүлээр шалгалтын хариу эцэслэн гарна. Бид хуулиараа долоо хоногийн дотор материалыг засч дуусаад  арав хоногийн дотор зөвлөлд танилцуулж 14 хоногийн дотор шалгалтын нэгдсэн дүн эцэслэн гарч нийтэд мэдээлэх ёстой” гэлээ. Хуулиндаа ийм зохицуулалттай байдаг юм бол эхнээсээ долоо хоногийн дараа гарна гэж олон хүнд чирэгдэл учруулах хэрэггүй баймаар. Нэгдсэн дүн энэ долоо хоногийн сүүлээр гарна гэж байгаа болохоос тодорхой өдөр товлож хэлэхгүй байгаа болохоор ирэх долоо хоног болтол дахин хойшлуулахыг үгүйсгэх аргагүй юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж