Чингэлэг тээврийн гацаанаас болж карго компаниуд тэг зогсчээ | News.MN

Чингэлэг тээврийн гацаанаас болж карго компаниуд тэг зогсчээ

Чингэлэг тээврийн гацаанаас болж карго компаниуд тэг зогсчээ

Чингэлэг тээврийн гацаанаас болж карго компаниуд тэг зогсчээ

Зам тээврийн сайд С.Бямбацогт үүрэгт ажлаа авсан даруйдаа чингэлэг тээврийн гацааг яаралтай арилгах үүрэг өгсөн. Шинэ сайдын эхний даалгавар одоогоор биелэлтгүй байгааг карго эрхлэгчид хэллээ.

Монгол Улсын импортоор татан авдаг бараа, бүтээгдэхүүний ихэнх хувь нь урд хөршөөс орж ирдэг. Гэтэл Covid-19-ийн тохиолдол тус улсын аль нэг хотод батлагдсан даруйд хилээ түр хаах зохицуулалт хийж буй.

Ингэснээр карго эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд хүндрэл үүсч хэд хоногийн давтамжтай хоригийг цуцлахаар бараагаа татаж авах гэсэн ч чингэлэг тээврийн гацаа, үнийн өсөлт нь толгойн өвчин болж байгаа аж. Тиймээс холбогдох яамнаас ямар зохицуулалт хийж ажиллаж байгааг болон карго эрхлэгчид үүнд ямар саналтай байгааг тодрууллаа.

"ЧИНГЭЛГИЙН ЗАРДАЛ, ХАШААНЫ МӨНГӨ ТӨЛӨӨД ОЛОН САР БАРААГАА ХҮЛЭЭЛЭЭ"

Онлайн дэлгүүрийн захиалга, карго эрхлэгч иргэн Э.ЭНХМЭНД:

-Миний хувьд Хятадаас бараа захиалдаг онлайн дэлгүүр ажиллуулдаг. Одоо нийт таван жил болж байна. Гэхдээ сүүлийн хоёр жил цар тахал гээд бизнесээ огт хийж чадаагүй. Он гараад чингэлэг тээврийг явуулж, тээврийн хөлсийг ч буулгана гэж байсан. Миний мэдэхээр тээврийн хөлс огт буугаагүй. Өнгөрсөн жилийн 11-12 дугаар сард хэвийн нөхцөлд төлдөг байсан тээврийн зардал гурав дахин нэмэгдсэн. Өнгөрсөн 3,4 дүгээр сард тээврийн зардлын үнэ багахан буусан ч хуучиндаа очиж чадаагүй.

Хэрэв салбар яам нь үнэхээр л тээвэрлэлтийн асуудлыг шийдэхийг зорьж байгаа бол чингэлэг тээврийн зардлыг 2-3 дахин буулгах нь зөв.

Учир нь нэг машинд багтдаг байсан ачаа одоо гурав, дөрвөн чингэлэгт багтааж байна. Чингэлэг тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа гэж мэдээлсэн хэрнээ нэг метр куб ачааг 1000-1200 юаниар ачдаг байсан бол одоо энэ үнээс хоёр дахин өндөр хэвээр ачиж байгаа. Бид чинь үйлчилгээ эрхэлж байгаа юм чинь үнэхээр нөхцөл байдал хүнд байгааг ойлгоод өндөр үнийг нь төлсөн ч бараагаа авч чадахгүй маш их хугацаа алдаж байна.

Чингэлэгт ачуулаад, хашааны мөнгө өгөөд ямар ч ашиггүй олон сар болно. Дарга нар бодит байдал дээр очиж танилцаад болж, бүтээд байна гээд байгаа ч худал.

ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН ҮНИЙГ КАРГО АЧУУЛДАГ ӨВӨРМОНГОЛ ЖОЛООЧИД ТОГТООДОГ ХЭВЭЭР БАЙНА

“Шанхай карго” ХХК-тай холбогдоход дараах мэдээллийг өглөө. Эрээнд халдвар гарсан учраас карго огт ирэхгүй байгаа. Түүнээс хил гааль дээр үүсч байгаа асуудал алга. Крантин тавигдах дөхөөд ирэхээр дахин халдвар бүртгэгдээд байгаа учраас хөл хорионы дэглэмийг хатуу баримталж байна. Каргонуудын хувьд бараагаа Эрээн, Хөх хотод гээд өөр, өөр газарт хуримтлуулдаг. Манайх Эрээнээс бараагаа явуулдаг.

Задгай тээвэр биш чингэлэг тээвэр явж байгаа болохоор зардал өндөр.

Жижигхэн контейнерт ачаагаа өндөр үнээр өгөхөд хэцүү. Гэлээ ч өөр арга байхгүй юм чинь чингэлэг тээврээр л ачаа бараа орж ирж байгаа. Хугацааны хувьд хоног заах боломжгүй.

Чингэлэг тээврийн үнийг Эрээнээс карго ачуулж байгаа Өвөрмонгол жолооч нар тогтоодог.

Монгол дахь үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд хадгалалт, түгээлтээ л хийдэг. Түүнээс яг үнийг тогтоодог хүмүүс бол Эрээнээс бараа ачуулдаг жолооч нар. Карго эрхлэгчид бол одоо тэг зогсолт хийж байна. Түрээсийн төлбөр, зардал гээд ашиггүй ажиллаж байна гэхэд хилсдэхгүй. Эрээний хорио тавигдахаар сардаа бараг нэг л удаа бараагаа авч байх жишээтэй. Тиймээс холбогдох яам нь Хятадын талд санал хүсэлтээ өгч тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

ЗТХЯ: ЭХНИЙ ЭЭЛЖИД ХООСОН ЧИНГЭЛГИЙН БУЦААЛТЫН БӨӨГНӨРЛИЙГ АРИЛГАНА

Зам, тээврийн хөгжлийн яамнаас эхний ээлжид хоосон чингэлгийн буцаалт буурснаас үүдэлтэй чингэлгийн бөөгнөрлийг яаралтай шийдэх чиглэлд ажил хариуцсан хүмүүс онцгой анхаарч байгаа аж. Тус яамны сайд асан Л.Халтар ч энэ асуудалд анхаарч ажиллах үүргийг тусгайлан өгч, үйл ажиллагаа явуулахад ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүрэг өгч байсан. Үүнээс хойш хагас жилийн дараа дахин энэ асуудалд яамнаас анхаарч байгаагаа мэдээлэв.

Статистик мэдээллээс харахад өнгөрсөн онд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нийт 31 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон байна. Харин 2022 онд урьдчилсан байдлаар тооцоолоход 27-28 сая тонн ачаа тээвэрлэх магадлалтай гэжээ.

Ачаа, тээврийн эргэлт жил ирэх бүрд буурч байгаад анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээ авах нь чухал болохыг карго эрхлэгч аж ахуй нэгж, иргэд хэлж байна.

Гэхдээ энэ эрх зөвхөн яамны мэдэлд биш учраас Хятадын талаас заавал зөвшөөрөл санал авах ёстой. Харамсалтай нь эрээнд халдварын тархалт буурахгүй байгаа учир чингэлэг тээврийг нэмэх, үнэ хөлсийг буулгах нь одоогоор шууд зохицуулалт хийх боломжгүй ажил аж. Тиймээс шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллахаар төлөвлөжээ. Харин карго тээврийн компаниуд нөхцөл байдал хэвийн болтол ийнхүү тэг зогсолт хийсээр байвал цаашид үйл ажиллагаагаа сэргээхэд хүндрэлтэйг мөн онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-08 46.147.101.102

14048939 ____ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү -> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-08 66.181.160.22

за одоо баахан үнээ нэмж шархаа нөхнө энэ тэрээ гээд баахан үнийн хөөргөлт явагдах нээ н**ш гэж

Avatar

Иргэн 2022-09-08 202.9.46.130

Иргэддээ халамж, бэлэн мөнгө тарааж байхаар ачааны том онгоцнуудтай болдог болоосой.

Avatar

Зочин 2022-09-08 66.181.183.77

КАРГО КОМПАНИ Ч ГЭХ ШИГ… ХЭДЭН ӨВРҮҮДТЭЙ НИЙЛЧИХСЭН ТЭНЭГ ГАРУУД. ГААЛЬ, ЖОЛООЧ НАРТ ӨГСӨН БҮХ МӨНГӨӨ ИРГЭДИЙН ЗАХИСАН БАРААН ДЭЭР НЭМЖ ӨГДӨГ АСУУДЛДАА КАРГО АЖИЛЛУУЛЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ЮМ УУ

Avatar

Зочин 2022-09-08 103.126.107.254

Tumur zam n chingeleg teeverledegui yumuu. bolj buteh yum negch algaa. uursduu chaddagui yum bol hujaa logicisticiin company oruulj irvel taarna. hyatadiin dotoodiin teever mash hyamd shuurhai baidag

Avatar

Д Баярсайхан 2022-09-08 202.9.46.58

Иргэд,өөрсдөө,өвөр монголчуудад итгэдэг.Авилга өгдөг,өөрсдөө учраа олцгоо (Авилгаа боль. ) Бүх улсын иргэд тэвдэж байна Мөд өөр болноо

Avatar

Зочин 2022-09-08 192.82.75.11

гадаад худалдааны байгууллагууд, худалдаа эрхлэгч иргэд нь Эрээний хэдэн өвөрмонголчуудын гарт орчихсон ямарч бараа бүтээгдэхүүн байсан заавар өьөр монголчуудаар зуучлуулж, зээлээр авчирч зарж голоо зогоодог болохоор тээврийн хөлсийг өвөрлөгчид тогтоох нь тодорхой. сайд нь байна уу саад нь байна уу оогт падлийгүй. хэн гуй нь ч өөрчилж чадахгүй, оло юм донгосч суухаар өөр юм ярь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж