Танилц: Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын боловсрол

Хуучирсан мэдээ: 2022.09.08-нд нийтлэгдсэн

Танилц: Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын боловсрол

Танилц: Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн “хуурамч диплом”-ны дуулиан сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Түүний өгсөн мэдээллээр 59 мянган дипломыг шалгахад 724 нь зөрчилтэй, сэжигтэй 2000 диплом байна гэнэ, Монголд. Ийн мэдээлэлтэй зэрэгцэн иргэд төрд, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүдийн боловсролд анхаарлаа хандуулж эхлэв. Ялангуяа магистр, докторын зэрэгтэй УИХ-ын гишүүд, сайд нар, улстөрчдийг “хараандаа” авч, тэдний монтажаа ил гаргах сошиал давлагаа хүртэл үүсчээ. Тэгвэл бид энэ удаад төрийн өндөр албан тушаалтнууд болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн боловсролын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.

Энэ удаад бид шинээр байгуулагдаад удаагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарын боловсролын талаарх мэдээллийг хүргэж байна. Сайд нар дунд бакалаврын зэрэгтэй боловсролтой хүн бараг л байхгүй байна. Олонх нь магистр, докторын зэрэг хамгаалсан, англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг, боловсрол “маш өндөр”-т орохоор байгааг намтартаа дурдсан боловсролын мэдээллээс нь харж болно.

Зарим сайд нар нь нэг сургуулийг зэрэг хоёр мэргэжлээр төгссөн, хоёр өөр мэргэжлээр хоёр сургуулийг зэрэг төгссөн гээд олон “эргэлзээ” дагуулж байгааг ч иргэд онцолж байна. Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нараас дөрөв нь докторын зэрэгтэй, найм нь магистрын зэрэгтэй, бусад нь бакалаврын зэрэгтэй.

Хамгийн өндөр боловсролтойд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орж байна. Түүний хувьд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч, Австралийн Мельбурнийн их сургуулийг Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, МУИС-ийн эрх зүйч, МУБИС-ийг улс төр судлаач, Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалжээ. 14 жилийн хугацаанд ийм боловсрол эзэмшсэн бөгөөд Англи, Орос хэлтэйгээрээ Засгийн газраас боловсролоороо тэргүүлж байна. Харин хамгийн олон гадаад хэлтэй нь Шадар сайд С.Амарсайхан аж. Түүний намтартаа бичсэнээр тэрбээр англи, орос, хятад хэлтэй аж.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж