Меган: Сурагч байхдаа нугасны муухай дэгдээхэй байсан

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Меган: Сурагч байхдаа нугасны муухай дэгдээхэй байсан

Меган: Сурагч байхдаа нугасны муухай дэгдээхэй байсан

Сассексийн гүнгийн авхай дунд сургуулийнхаа "нугасны муухай дэгдээхэй" байсан бөгөөд өдрийн хоолны үеэр хажууд нь суух хүн байдаггүй байсан тухай ярив. Жүжигчин асан тэрбээр "ганцаардмал, үнэхээр ичимхий" байсан тул орчиндоо тохирох гэж тэмцэж байсан талаараа дурсчээ.

Меганыг нэгэн подкастад оролцох үеэр хөтлөгч "Бага байхдаа хөөрхөн нэгэн нь биш байсан уу?" гэж асуужээ. Меган түүнд "Үгүй" гэж хэлээд, цааш үргэлжлүүлэн "Нугасны муухай дэгдээхэй байсан. Тийм ээ… магадгүй ердийн нэгэн биш байсан ч байж магадгүй. Сэгсгэр, буржгар үстэй, шүдэндээ маш том зайтай байсан. Би зүгээр л хичээлдээ анхаарлаа төвлөрүүлдэг нэгэн байсан. Дугуйлан, секцийн дарга хийдэг ч үнэн хэрэгтээ хэн ч надтай найзалдаггүй. Өдрийн цайны үеэр хамт суух найзгүй байсан" гэж ярьжээ.

Түүний энэ дурсамжийг сонссон хөтлөгч Меганыг үлгэр шиг хувь тавилангаа эргүүлсэн гэж онцолсон байна.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж