Ж.Ганбаатар “Coal Mongolia-2022” чуулга уулзалтыг нээж, үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар “Coal Mongolia-2022” чуулга уулзалтыг нээж, үг хэллээ

Ж.Ганбаатар “Coal Mongolia-2022” чуулга уулзалтыг нээж, үг хэллээ

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор Шангри-Ла зочид буудалд болж байна. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Coal Mongolia чуулга уулзалт Covid-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өнжөөд байсан юм.

Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспорт, худалдааны нөхцөлийг сайжруулах, техник технологийн дэвшлийг танилцуулах, нүүрсний зах зээлийн нөөц, боломж, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нэн тэргүүний зорилт.

Энэхүү арга хэмжээг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үг хэллээ.

Тэрбээр "Уламжлал болсон энэ чуулга уулзалт салбарт асуудлуудыг нээлттэй ил тод тодорхойлж, гарц гаргалгаа шийдэл эрэлхийлэх, шинэ иноваци нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай, зөв орчин нөхцөл бий болгох зэргээр төр, хувийн хэвшил, иргэдийн нийгэм, эдийн засаг, бизнесийн харилцаа холбоог ойртуулан бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийг хангахад томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа орон нутаг, олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх, салбарыг сурталчлах тал дээр аж ахуйн нэгжүүд анхаарч, төр дэмжиж ажиллах, олон талт харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнд тогтвортой хөгжил бий болгох шаардлага тулгараад байна.

Засгийн газраас геологи, уул уурхайн салбарт тулгуурлаж, эдийн засгаа сэргээх, тэлэх бодлогыг хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр нүүрсний салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 хувь, экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг тус тус бүрдүүлэгч эдийн засгийн гол тулгуур, суурь салбар болсон байна.

Орчин цагийн Монгол Улсын уул уурхайн салбарын түүх нүүрсний салбараас эхлэлтэй. 1922 оны Налайхын нүүрсний уурхайгаас уул уурхайн салбарын хөгжлийн эх суурь тавигдсан. Түүхт 100 жилийн хугацаанд Налайхын уурхай, Шарын голын уурхай, Тавантолгойн уурхай, Адуунчулууны уурхай, Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхай тэргүүтэй нүүрсний 50 гаруй уурхай нээгдэж, улс орны эрчим хүч, дулааны хангамжийг тасралтгүй найдвартай хангасаар ирсэний зэрэгцээ уурхай дагасан нийгэм, эдийн томоохон бүтээн байгуулалт бий цохон тэмдэглэх нь зүйтэй.

Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн өртөг зардал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслүүдийг дурдаж болно.

Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр барих ажлыг эхлүүлээд байна. Засгийн газраас "Эрдэнэс Монгол" ХК-ийн талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд тус компанийн бүтцэд Зэс, металлын групп, Нүүрс, эрчим хүчний групп байгуулахаар болсон. Нүүрс, эрчим хүчний группийн бүрэлдэхүүнд "Эрдэнэс Тавантолгой", “Багануур”, “Шивээ Овоо” зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниуд багтаж байна.

Цаашид нүүрс, эрчим хүчний группийн хэмжээнд бизнес төлөвлөгөө боловсруулан, стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам баримтлан ажиллах болно.​

Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалтыг хэрэгжүүлэх зорилт тавин, ажлуудыг гүйцэтгэж байна.

 Энэ зорилтын хүрээнд: Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэж, Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн үр ашигтай бусад салбарын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, эрдэс баялгийн салбараас ард иргэдэд тэгш хуваарилах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Би сүүлийн дөрвөн жил УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж, аж ахуйн чиглэлийн гол яамдыг бодлогоор хангаж ажилласны хувьд нүүрсний салбарын зовлон, жаргал бүхнийг маш сайн мэднэ. УИХ-ын сайдын хувиар салбарын асуудлыг хууль тогтоох байгууллагад танилцуулж, ойлгуулж, шийдвэрлүүлэх, шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр илүү далайцтай, хурдтай ажиллана гэдэг хүлээлт салбарынханд маань байгааг би ойлгож, түүний төлөө зорьж ажиллах болно.

УУХҮЯ-наас дөрвөн бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллах болно. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжинэ. Зөвшөөрөл өгсөн бол энэ миний асуудал биш гэж буруу харахгүй. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална. Салбарын үйл ажиллагааг хааж, боож доголдуулсан асуудал гаргахгүйн төлөө салбарын сайдын хувьд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана.

Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөөний чадварыг дээшлүүлэх асуудал бидний өмнө тулгарч байна. Мэдээлэлд ойр байдлаараа давуу байж болохгүй. Төр бодлого гаргаж, бусдаар ажил хийлгэх чадварыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнээс төр, хувийн хэвшилтэйгээ хутгалдаж, өрсөлддөг байж болохгүй. Салбар хоорондын уялдааг нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж