Мэргэжлийн хяналтынхан авлигын эсрэг нэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан авлигын эсрэг нэгджээ

“Авлигаас ангид, ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэх мэдэгдэл”-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, газар, хэлтэс, 21 аймгийн мэргэжлийн хяналтын удирдлагууд, нийслэл, олон улсын боомтын дарга нар нэгдэж,  өнгөрсөн баасан гаригт гарын үзэг зурж, баталгаажуулжээ. МХЕГ-ын “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2010 оны төлөвлөгөөнд авлигатай тэмцэх, хүсэл эрмэлзлээ илэрхийлж, авлигыг үл тэвчих, ёс зүй шударга ёсыг эрхэмлэх талаар олон нийтэд мэдэгдэл хийхээр тусгасны дагуу дээрх мэдэгдлийг гаргасан аж. МХЕГ-ын системийн хэмжээнд дагаж мөрдөх “Авлигаас ангид, ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэх мэдэгдэл”-д:

1. Авлигын дөрвөн тулгуурт, зургаан зорилтод үндэслэсэн ажлуудыг хэрэгжүүлж, авлигад өртөхөөс урьдчилан сэргийлж, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлнэ.

2. Бүх шатны байцаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгана.

3. Хяналт шалгалтын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн мэдээлэл хүртэх эрх тэгш боломжийг бүрдүүлнэ.

4. Улсын байцаагчдыг ёс зүйн кодтой болгож, үйлчлүүлэгчдийг хүндэлсэн найрсаг харилцааг эрхэмлэж, “Ёс зүйтэй хяналт”-ыг төлөвшүүлнэ.

5. Иргэний нийгмийн байгууллага, Олон нийтийн зөвлөлийн төлөөллийг хяналтын үйл ажиллагаанд хамтран оролцох, ажил үйлчилгээг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж ажиллана гэжээ.

Д.Цээнэ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж