Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав

Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав

Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрт улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна. Тухайлбал, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, зарим хороодод шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, гүйцэтгэлийн шатанд үргэлжилж байгаа ажил олон байна. Тэдгээрийн нэг болох 17 дугаар хороонд энэ онд улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна. Үүнд:

  • 32 дугаар байрны хүүхдийн тоглоомын засвар шинэчлэлтийн ажил
  • 32, 33 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэн, одоогийн бадлаар 85-90 хувийн биелэлттэй байна
  • 34а байрны 3 дугаар орцны гадна фасад хийгдсэн
  • 2021 он хорооны баруун талын далан дагуух авто гаражуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий дугуйн зам, явган хүний замын ажлыг бүтээн байгуулж, 2022 онд хорооны оршин суугчдын оролцоотой мод бут тарин арчилгааг тогтмол гүйцэтгэж байна
  • 32-р байрны “Бат золбоо” СӨХ өөрийн хөрөнгөөр 6 орцны дээврийг хэсэгчлэн засварлалаа.

Мөн нийслэл, дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 2022-2023 онд хорооны байрын өргөтгөл, 33 дугаар байрны хойгуур явсан авто замын засвар шинэчлэлт, Авто гараж буулгасан газрууд болох 119-р цэцэрлэгийн урд тал, баруун тал, 118 цэцэрлэгийн урд тал, 58-р байрны зүүн тал, 34-р байрны урд талд ногоон байгууламж бүхий авто зогсоол болон 33-р байрны баруун талд 375 мкв талбайд авто зогсоол байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж