ХҮИС: Боловсрол, шинжлэх ухааны яамыг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2022.09.07-нд нийтлэгдсэн

ХҮИС: Боловсрол, шинжлэх ухааны яамыг шүүхэд өгнө

ХҮИС: Боловсрол, шинжлэх ухааны яамыг шүүхэд өгнө

Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн багш нарын төлөөлөл БШУЯ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.


Доктор, профессор н.Должин: -Бид засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 293-р тушаалыг олон нийтэд танилцуулахад анх удаа мэдсэн. Тухайн үед сургууль амарч байсан тул удирдах шатны хүмүүсээ цуглуулан, тус шийдвэртэй танилцахаар сайдтай уулзах хүсэлт тавьсан боловч одоогоор уулзаж чадаагүй байна. Энэ тушаалыг үндэслэн хувийн өмчит их сургуулиудыг татан буулгасан. Энэ үеэр төрийн өмчийн, 99 жилийн түүхтэй сургалтын хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаа сургуулийг хамтатгаж шийдвэр гаргасан нь биднийг маш их цочирдуулсан.

Сайдын тушаалд наймдугаар сарын 19-ний өдрөөс манай сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, сургалтын байгууллагыг татан буулгахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон. Манай байгууллагаас есдүгээр сарын 1-нийг хүртэл яаманд тушаалаа танилцуулж өгөөч гэж удаа дараа хүсэлт өгсөн боловч есдүгээр сарын 1-нд тушаалыг танилцуулсан. Гэтэл наймдугаар сарын 19-нд татан буугдсан гэх шийдвэр гарсан байсан.

Эрх зүйн хувьд хянаж үзэхэд 296-р тушаал гарсан үндэслэлийн нэг хэсэг болох Боловсролын тухай хуулийн 24-1 буюу Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болохыг тогтоосон гэх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн 2023 оны  нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой заалтууд энэ тушаалын үндэслэл болсон нь эрх зүйн баримтын хувьд зөрчилтэй гэж үзэж буй юм.

Бид энэ тушаал, шийдвэрүүдэд тодорхой хэмжээний зөрчил буйг харсан учир сургуулийнхаа нэр хүндийг хамгаалахаар шүүхэд хандаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

М. Ариунболд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж